Монголын урлагийн тайзнаа өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр гялтганаж яваа
бүсгүй бол жүжигчин О.Долгор билээ. Түүний нөхөр ч бас урлагийн хүн.
"Өдөр өдрийн нар" олон ангит киноны мэс заслын эмч залуугийн дүрээр
олонд танигдсан жүжигчин Б.Чинзориг бол түүний хань. Жүжигчин О.Долгор
хайрт ханийнхаа тухай “Бид хоёр хайр сэтгэлийнхээ төлөө олон зүйлийг
золиосолж биенээ олсон” гэж хэвлэд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан.
Телевизийн нэвтрүүлэг, янз бүрийн арга хэмжээнд байнга хамт оролцох
болсон залуу хос "Ану хатан" киноны нээлтэд ирэхэд жүжигчин О.Долгорын хөл хүнд гэдэг нь олонд мэдэгдсэн. Тэрээр мөн саяхан МЗХ-ны тэргүүний залуу алтан медалийг хүртлээ. Түүний гэдэс улам томорчээ. Удахгүй бүл нэмэх гэж байгаа
залуу гэр бүлдээ аз жаргал хүсье.










Сэтгэгдэл (5)