Өчигдөр Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан бүх нийтээрээ
амарсан. Харин уг өдөр ахуйн хүрээний архидалтаас үүдэн гэмт хэргийн
гаралт их гарсан байна.

Өчигдөр Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан бүх нийтээрээ амарсан. Харин уг өдөр ахуйн хүрээний архидалтаас үүдэн гэмт хэргийн гаралт их гарсан байна. Тодруулбал, 225 хүн эрүүлжүүлэгдснээс 17 нь эмэгтэй байжээ. Мөн хүн амины хэрэг гурав гарснаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй нас барсан байна. Түүнчлэн тус өдөр хүчингийн хэрэг нэг, хулгайн хэрэг 12, булаалт гурав, дээрэм нэг, танхайрах 13, зам тээврийн ослын 21 хэрэг, зөрчил гарсан байна. Харин эмнэлэгийн дуудлагын ачаалал энгийн өдрөөс илүү байсан бөгөөд машин хүрэлцэхгүй байх явдал гарсан аж.
Сэтгэгдэл (2)