“48 цаг” богино хэмжээний кино наадамд оролцон шилдгээр шалгарсан
“Absolute pictures” багийнхан олон улсын богино хэмжээний кино наадам
болох “Filmapalooza”-д оролцохоор болжээ.

“48 цаг” богино хэмжээний кино наадамд оролцон шилдгээр шалгарсан “Absolute pictures” багийнхан олон улсын богино хэмжээний кино наадам болох “Filmapalooza”-д оролцохоор болжээ. Олон улсын наадамд “48 цаг Монгол 2012” наадмын ялагч болсон “Эзэгнэгч” тус наадамд оролцохоор болжээ. Уг наадам энэ сарын 7-10-нд “Wall of Fame” гудамжинд орших дэлхийд алдартай “Grauman’s Chinese Theater”-т болох аж. Энэ наадамд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 127 кино багийнхан оролцож шилдгүүдээ тодруулах юм байна.
Манай “Absolute pictures” студийн “Эзэгнэгч” кино энэ сарын 10-ны өдөр Grauman’s Chinese Theater”-ийн дэлгэцнээ гарах аж.