
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд “Монгол орны хойд хилийн хэсэгт ой маш их байдаг. Монгол Улс ОХУ, БНХАУ-тай 900 гаруй км хэсэгт ойгоор хиллэдэг юм билээ. Тиймээс ойн түймэр их гардаг. Сүүлийн гурван жилийн байдлаар ойн түймэр жил бүр хоёр дахин нэмэгдсэн судалгаа бий. Энэ нь манай орны ойн санд ноцтой хохирол учруулж байна. Энэ хүрээнд хилийн зурвасыг сэргээх ажлыг эхний удаад хийхээр төлөвлөсөн.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын багцад ой хамгаалахтай холбоотой олон ажил бий. Эдгээр ажлаас ХХЕГ-тай хамтарч нэлээд хэдэн ажил хийнэ. Үр дүнгээ өгвөл цаашид өөр олон төсөл дээр хамтарч ажиллана” гэсэн байна.