

Уэльсээс гаралтай Лилиан болон хунтайж Бертил нарын хайрын түүх дэлхийд алдаршсан билээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед учирсан дурлалт хосуудад гарсан асуудал нь Лилиан харц гаралтайгаас гадна өмнө нь хүнтэй гэрлэж салсан явдал байв. Тэд хуулийн дагуу 1976 он хүртэл тэвчээртэй хүлээсний эцэст гэрлэх эрхээ олж авсан байна. Хэдий 30 жил хүлээж байж 60 насандаа гэрлэхээр болсон ч эзэн хаан зургаадугаар Густаф Адольф тэднийг адислахаас татагалзсан гэдэг.
16 наснаасаа загвар өмссөн гүнж Лилианыг 2010 оноос ой санамжаа алдах өвчинтэйгөө тэмцэж байна хэмээн мэдээлэх болсон юм. Ханхүү Бертил 1997 онд таалал төсгссөн бөгөөд хосууд үр хүүхэд төрүүлж чадаагүй аж.
Шведийн Ерөнхий сайд Фредрик Рэйнфельдт гүнжийг таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж “Хааны гэр бүлийн хайр, хүндэтгэл хүлээсэн нэгэн гишүүн таалал төгслөө” хэмээжээ.
Д.Идэр