
Сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнд нийслэл, хангай, төв, баруун бүсийн их, дээд сургууль, коллежоос шалгарсан эрэгтэй 18, эмэгтэй 16 баг оролцох юм. Ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч Б.Ганзориг ажиллаж байна.
Харин тоглолтын хуваариас танилцуулахад эрэгтэйчүүдийн багийн “А” бүсэд МУИС, ХУИС, БХИС, ЭМШУИС, “B” бүсэд МУБИС, ҮБТДС, МоҮИС, МонУБИС, Эрдэнэт ШУТИС, “C” бүсэд ШУТИС, Хууль Сахиулах ИС, Аварга БТДС, ХААИС, Ховд ИС, “D” бүсэд Отгонтэнгэр ИС, Дархан ШУТИС, Архангай МУБИС, Мон-Алтиус БТДС зэрэг багууд багтсан бол
эмэгтэй багийн А бүсэд МУИС, Ховд ИС, МоҮИС, Мон-Алтиус БТДС, “В” бүсэд ШУТИС, Эрдэнэт ШУТИС, Архангай МУБИС, “С” бүсэд ҮБТДС, ЭМШУИС, МУБИС, ХААИС, “D” бүсэд Отгонтэнгэр ИС, Аварга БТДС, МонУБИС, БХИС тус тус оноолт таарчээ.