

Хятадын Шанхай хотын зүүн хэсгээр урсдаг голд 900 үхсэн гахай хөвж явсан байна. Энэхүү хэргийг холбогдох хүмүүс яаравчлан шалгаж байна.
Гэхдээ албаны хүмүүсийн мэдээлснээр Хуанфу голд үхсэн гайхайнуудыг хаясан эсвэл тэд тахлаар үхсэн гэх ямар нэгэн нотолгоо олоогүй байгаа гэнэ.
Мөн голын ус бохирдсон эсэх дээр нарийн шинжилгээ хийж байгаа аж. Эрх баригчид амьтад баасан гарагт голоос олдохоосоо өмнө хаана байсныг мөн судалж байна.
“Чайна Дэйли” сонины мэдээлснээр Хуанфу гол нь Шанхайн иргэдийн ундны усны хэрэглээг хангадаг байна.
Д.Идэр


Сэтгэгдэл (9)