
Тэмээн пологийн улсын аварга шалгаруулах тэмцээн амралтын өдрүүдэд “Цонжинболдог” цогцолборт болсон. Зургаан аймгийн 20 гаруй сумын 150 гаруй тэмээ оролцсон энэхүү наадмыг үзсэн алдартнуудын дунд Асашёрюү Д.Дагвадорж байжээ. Энэ үеэр түүнтэй зургаа авахуулах гэсэн хүмүүс олон байсан ч тэрээр хүүхдүүдийг чухалчилж зургаа авахуулсан байна.





