

Сүүлт од цагт 42 мянган километрийн хурдтайгаар манай дэлхийгээс 950 мянган километрийн зайд нисэж өнгөрсөн байна. 140 метрийн голчтой одыг НАСА-ийн мэргэжилтнүүд тэнгэр баганадсан барилга эсвэл хотын жижигхэн дүүрэгтэй зүйрлэжээ.
“Энэ сүүлт одод хаанаас гарч ирж байгааг бид мэдэхгүй байгаа нь хамгийн аймшигтай” хэмээн НАСА-ийн Одон орныг ажиглах албаны дарга Патрик Паолуччи мэдэгдсэн байна.
Өчигдрийн сүүлт од 2-р сарын 15-нд Челябинск хотод хэлтэрхийнүүд нь унасан солироос найм дахин том байжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (4)