Зуун мянган айлын орон сууц захиалагчид Сүхбаатарын талбай жагсаал хийж
байна. Жагсаал хийж буй эдгээр иргэд Засгийн газрын тогтоолоор
батлагдсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар
материалаа өгсөн ч зээлийн санхүүжилт нь шийдвэрлэгдээгүйд бухимдан
жагсаал хийж байгаа нь энэ аж.

Зуун мянган айлын орон сууц захиалагчид Сүхбаатарын талбай жагсаал хийж байна. Жагсаал хийж буй эдгээр иргэд Засгийн газрын тогтоолоор батлагдсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар материалаа өгсөн ч зээлийн санхүүжилт нь шийдвэрлэгдээгүйд бухимдан жагсаал хийж байгаа нь энэ аж. Уг хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангаж, материалаа өгсөн иргэдийн захиалга өгсөн байр нь өнгөрсөн оны 10-12 сарын хооронд ашиглалтанд орсон байна. Гэсэн ч зээлийн санхүүжилт нь шийдэгдээгүйн улмаас барилгын компаниуд энэ оны хоёрдугаар сараас эхлэн алданги тооцож, энэ сарын 15 гэхэд гэрээг нь цуцлахаа албан ёсоор мэдэгджээ.
Гэрээг нь цуцалсан тохиолдолд дээрх иргэд урьдчилгаа төлбөрөө 10-20 хувийн алдагдалтайгаар буцаан авах аж. Тиймээс эдгээр хүмүүс Засгийн газар, Төрийн банк гээд холбогдох байгууллагуудад нь хүсэлт, шаардах бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл асуудлыг нь шийдэж өгөөгүйн улмаас эмчийн хяналтанд орж, өлсгөлөн зарлахад шаардагдах бүхий л арга хэмжээг авсаны дараа энэ лхагва гарагт өлсгөлөнгөө албан ёсоор эхлэхээр болжээ. Зургаан хувийн хүүтэй байрны зээлд хамрагдаж чадаагүй иргэд Засгийн газарт өөрсдийнх нь хүссэн зээлийн санхүүжилтийг нэн даруй шийдэж өгөх, Засгийн газар, барилгын компани болон иргэдийн төлөөллийг байлцуулан зээл шийдвэрлэх явцад алданги тооцолгүйгээр байранд нь оруулж өгөхийг шаардаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (4)