АН-ын
аймгийн дарга нар 11-р сарын 19, 20-нд буюу өнөөдөр, маргааш хоёр өдөр
Сүхбаатар аймагт уулзалт зохион байгуулж байна. Энэ уулзалтанд АН-ын
удирдлагууд оролцож орон нутагт хэрэгжүүлэх бодлого, ирэх сонгуулийн
тухайд нэлээд нухацтай ярилцах юм байна. Мөн Завхан аймгийн засаг дарга
Я.Санжмятав, Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Өмнөговь аймгийн
засаг дарга Б.Бадраа, Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь нар энэ
суудалд очиж чадсан туршлагаасаа хуваалцаж илтгэл тавих аж.
Энэ уулзалтыг Сүхбаатар аймагт зохиож байгаа нь тус аймгийн засаг дараг Ж.Батсуурьтай холбоотой гэнэ. АН-ынхан түүнийг ажлаа сайн хийсэн гэж ихэд үнэлж, Сүхбаатар аймагт МАН-аас УИХ-д сонгогдсон Ч.Улаантай өрсөлдүүлэхээр ярьж байгаа юм. Гэхдээ МАН-ынхан аймгийн засаг даргад даруулна гэж юу байхав гэж тийм ч их санаа зовохгүй байгаа юм. Уулзалтын дараа АН-ын аймгийн дарга нар Шилийн богд ууланд гарч зад найрлах гэнэ.
Б.Баяр