зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга сайд намын нөхдийнхөө өмнөөс дахиад нэг дугтарвал...

2011-11-21
0
ЖИРГЭХ
    Муу мэхээр унагаснаас сайн дугтар, бяртай байгаа бол цус амтагдтал нь дугтар гэж бөхчүүд ярьдаг юм гэнэ билээ. Улс төрийн хувьд Ардчилсан нам дотроо "Алтан гадас"-ынхантай өрсөлдөхүйц хүчтэй том бүлэглэл нь МоАХ. Х.Баттулга тус бүлэглэлийг тэргүүлдэг. Албан тушаалаараа ч, санхүүгийн чадлаараа ч, бодлого, мэдрэмжээрээ ч аргагүй л бяртай яваа. Бас муу муухай болгонтой эвлэрээд сайдын цалинд хорогдоод суудалтайгаа зууралдаад байхгүй нэгэн гэж бодогддог.
   Муу мэхээр унагаснаас сайн дугтар, бяртай байгаа бол цус амтагдтал нь дугтар гэж бөхчүүд ярьдаг юм гэнэ билээ. Улс төрийн хувьд Ардчилсан нам дотроо "Алтан гадас"-ынхантай өрсөлдөхүйц хүчтэй том бүлэглэл нь МоАХ. Х.Баттулга тус бүлэглэлийг тэргүүлдэг. Албан тушаалаараа ч, санхүүгийн чадлаараа ч, бодлого, мэдрэмжээрээ ч аргагүй л бяртай яваа. Бас муу муухай болгонтой эвлэрээд сайдын цалинд хорогдоод суудалтайгаа зууралдаад байхгүй нэгэн гэж бодогддог. МАН-ын Засгийн газарт ямар ч дэмжлэггүй олзны генерал шиг газар шорооны ажилд зарагдаж хүний эрхэнд зовж явснаас, хэдэн партизануудаа удирдаад өөрийн эрхээр жаргаж сонгуульд орвол өлзийтэй гэдгийг мэдэхтэйгээ. Тэрээр гурван жил дуугүй, ажилч шоргоолж шиг явснаа гэнэтхэн хамтарсан Засгийн газрыг, намын даргатайгаа ташралдуулан зөөлөн дугтарч түншив. Ардчилсан намын "Алтангадасынхан" цочиж байна гэж жигтэйхэн. Харин Засгийн газар энэ зайлбал зайлаг, нэг сайдын орон тоо онгойно гэсэн юм шиг тайван байна. Х.Баттулга дугтарч үзэхдээ хоёр зорилго санасан байж магадгүй. МАН-ын Засгийн газрыг үлдсэн хугацаанд нугас, загас шиг дуулгавартай болгох гэж. Х.Баттулгын удирдаж байгаа яамыг хөрөнгө санхүүгийн талаар хавчиж шоовдорлохгүй, бодлогоо тууштай дэмжүүлэх гэж. Зөвхөн үүнийг л хүссэн бол Х.Баттулга дахин дугтрахгүй ингэсхийгээд зогсоно. Хэрвээ Ардчилсан намыг сонгуульд удирдан орох \намын дарга болох\ холын биш хойтонгийн санаа өвөрлөсөн бол тэр дахиад дугтарна. Мэхээ гүйцээнэ. Бөхөөр зүйрлэвэл зайлаад дугтарна. Ардчилсан намаа Засгийн газраас зайлуулж, намын их хуралд хүргэнэ. Зүгээр аяархан дугтрахад ингэтлээ цочиж байгаа юм чинь "зайлаатай дугтрахад" Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тэсэхгүй л болов уу. Х.Баттулга аргагүй л мэдрэмж тооцоогоор анхны мэхээ их зөв цаг эгзэгтэй үед хийсэн. Он гарчихвал, сонгуулийн хууль батлагдчихвал тэгээд л өнгөрөө гэсэн үг. Эрх баригч МАН болохоор бид ийм юм ард түмэндээ өгсөн гээд сонгуулийн ажлаа эхэлчихээд яралзаж явахад, Ардчилсан нам, Н.Алтанхуягийн дараагаар намын дарга нь би, чи гээд уралцаж явсаар байгаад сонгуультай тулна. Үүнийг тооцсон болов уу. МАН-ын томчууд, Алтангадасын томчууд сэтгүүлчдийн бичдэгээр сонгуульд нэг том түрийвчтэй орно. Энэ түрийвчинд наад зах нь Ардчилсан намын ҮЗХороог, цаашилбал Ардчилсан намын их хурлын төлөөлөгчдийг ч худалдаад авчихаар тоймгүй их мөнгө бий. Ирэх сонгуульд МАН, АН хоёр ил өрсөлдөөд далд тэврэлцээд ороход үндэсний болоод гадаадын хөрөнгөтнүүд МАН, АН хоёрыг адилхан санхүүжүүлнэ. Хэрвээ Алтангадасынхантай дайн зарлахдаа тулах юм бол улс төрийн түрийвчээ алдана гэсэн үг. Ардчилсан нам талдаа бол хөрөнгийн чадвартай ганц нь Х.Баттулга өөрөө, хоёр гурван хүн бий. Хөрөнгө сайтай, хүний тоо цөөтэй "Алтангадасынхан" МАН-аас салахгүй болохоор дотоодын "дайсан" нэмэгдэнэ гэдгийг бас тооцсон болов уу. Ирэх сонгуулийн дүнгээр АН ялагдаж өнөөгийн суудлаа 27-оос цөөрүүлбэл АН-ын даргын суудал Х.Баттулгад бэлэн байгаа. Ардчилсан намын Засгийн газраас гарсан сайдуудын суудал дээр очихыг зүүдэлж яваа, дангаараа Засгийн газраа байгуулахын хүслэнт МАН-ын цөөхөн нөхдийн “кноп” бий. Ардчилсан нам дотор бол анхнаасаа хамтарсан Засгийн газарт орох нь буруу гэж гүрийсэн З.Энхболд тэргүүтэй "Ардчилсан хүчний холбоо", "Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин тэргүүтэй "Залуучуудын бүлэг", С.Эрдэнэ, фортуна Н.Батбаяр зэрэг Н.Алтанхуяг даргыгаа унхиагүй урагшгүй гэж голсон партизан лидерүүд дуун дээр дэмжинэ. Харин Э.Бат-Үүл яах бол. Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн амыг харна. Ардчилсан намын рейтингдээд тал нь 15 хувьтай яваа. Намын дарга Н.Алтанхуяг гэхэд арван хувьтай яваа нь олон тандалтаар батлагдсан маргашгүй үнэн. Гэвч Ерөнхийлөгчтэй намд бол 8-10 хувийн рейтинг автоматаар нэмэгддэг олон улсын жишиг бий. 20-иос дээш хувь авах том намын дарга хэн байх нь чухал биш авдаг суудлаа л авдаг гэдгийг Н.Алтанхуяг сайн мэднэ. Нэг компанийн юм уу, нэг хүний жижиг намуудыг намын даргын рейтинг голлож намын дарга нь намаа авч явдаг бол, том намын хувьд намын даргын рейтинг чухал биш нам нь даргаа чирч гаргадаг. Энэ тохиолдолд намын нэр хүнд Еренхийлөгч дээр давхацдаг. Ардчилсан Ерөнхийлөгчтэй нам гэж ард түмэн ч, гадаад орнуудад ч танигдсан. Улс төрийн цагийн байдал иймэрхүү болохоор л Засаг огцорч дараагийн Засгийн газрыг байгуулж чадахгүйд хүртлээ бужигнуулж сонгуульд ордог муу мэхийн зовлонг Ерөнхийлөгч өөр дээрээ үзсэн болохоор Х.Баттулгыг одоо шийдсэн мэхээ гүйцээдэг цаг гэж нүдээ ирмэх нь юу л бол. Тэгэхээр Э.Бат-Үүлийн “кноп” бас дээд хүний байр суурийг дагаад хувирнаа. Н.Алтанхуяг үүнийг мэддэгтээ "Таныгаа Ерөнхийлөгч болгосон намайгаа бодоорой" гээд давхар зуурчихна. Х.Баттулга их, бүүр сайн нягталж бодсон л байгаа даа.Зам тээврийн сайдын хэлж байгаа баримт бол харин ч сонгуулиас илүү ноцтой юм билээ. Нүүрс зөөж хил давуулдаг хэдхэн аж ахуйн нэгж байдаг. Тэдэнгүй том луйвар хийснийг мэргэжлийн яамны сайд тооцож, мэдээлж байна билээ. Албан ёсны контробанд (хууль бус худалдаа, хил давуулсан наймаа хийж том мөнгө унагадаг бүлэглэлийн тухай Х.Баттулга сайдын мэдээллийг анзаарахгүй байхын аргагүй. Энэ бүлэглэл нэг тонн нүүрснээс 40 ам.доллар унагаж хөлгүй их хөлждөг байна. Нэг тонн нүүрснээс 40 ам.доллар унагаж түнштэйгээ хувааж авдаг бол 250 сая тонн нүүрснээс хэдэн ам.доллар унагаж болох вэ. Томоохон олон оронтой тооны машинтай, толгой сайтай бизнес тооцно уу гэхээс лав л уншигч, сэтгүүлч бид тоолоод чадахааргүй их мөнгө манай улс төрийн бүлэглэлийнхэн хийдэг байна. Нүүрс ачаад хил давуулахдаа хямдхан өгөх хуурамч гэрээ байгуулчихаад хилийн цаана очоод 40 ам.доллараар ахиулаад тооцдог заль бол бараа ачаад гаалиар гарсан хүн болгоны мэддэг хуучин арга. 2003 онд Монголын бүх хар төмрийг Хятад руу гаргасан даа. Тэр луйварчид Монголын гааль дээр төмрийг хар тугалга гэж бүртгүүлчихээд л Хятадад очоод ган төмрийн үнээр тушаачихдаг. Зөрүү мөнгөө шуудайлж ирээд хил гаалийнхан, намын дарга, нэр дэвшигч бүгдээрээ нийлээд сайхан хуваагаад авчихсан байсан юм. Хар тугалга хар төмөр болсон баримт нь Хятадын гаалийн мэдүүлгээс гараад ирсэн байдаг. Би үүнийг дөрвөн сар хөөцөлдөж байж улсын төсөвт орох ёстой 107 тэрбум төгрөг авлигачдын хармаанд орсныг баримтаар нотолж ерөнхий прокурорт цагдаад хүртэл өгч байсан. Харин сүүлдээ дээд хүний албан тушаал ажил хэргийн нэр хүндийг гутаасан гээд 111.2-оор шийтгүүлдэг байгаа. Төрийн хулгайчдын 107 тэрбумын контрбандын хэргийг шалгах УИХ-ын ажлын хэсгийг хүртэл гаргасан. Ажлын хэсэг Хятадын гадаад яамнаас Монголоос ийм тонн хар төмөр ийм үнээр авсан гэдгийг тооцож тогтоож өгсөн бичиг УИХ-д ирүүлсэн байдаг. Энэ том контрбандын хэргийг УИХ-ын гишүүн З.Энхболд тодорхой сайн мэднэ. Гэвч тэр үеийн цагдаа прокурор яаж ч чадаагүй юм. Сэтгүүлч бол эрэн сурвалжилж бичдэг. Харин сайд үнэн баримтыг мэдээлдэг. Цагдаа прокурор тэднийг олж барьж шийтгэдэг байх ёстой юм. Х.Баттулга сайд хоёр улсын хооронд мөнгө угаадаг бүлэглэлийн халуун мөрөөр орсондоо зориг орох учиртай. Энэ ард түмэн чинь тэнэг биш. Налайхын нэг тонн нүүрс одоо Цайз зах дээр 150 мянган төгрөг, нэг тор нүүрс 1000 төгрөг гэдгийг мэдэж байгаа. Тэгэхэд "Таван толгойн" коксжсон нүүрсээ хил цавуулаад тонн тутмаас нь 40-өөд ам.доллар унагадаг гэдгийг мэдээд байгаа юм. Ард иргэд сонгогчид байгалийн баялгаа гадаадад огт өгөхгүй гэж харамлаагүй. Харин газрын баялгаа гадаадад үнэтэйхэн шиг өгч ашиг нь хэдхэн луйварчдын халаасанд биш улсад ороосой л гэж бухимдаад байгаа юм. /Уншигч олон харьцуулж үзэг, бод, тунгаа гэж Хятадын зах зээл дээр өнөөдрийн байдлаар зарагдаж байгаа нүүрсний дундаж үнийг хүснэгтээр толилуулав. Харин манай Таван толгойгоос нүүрс гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд 25 ам.доллараас 95 доллараар экспортын гэрээ хийжээ/. Х.Баттулга сайд Засгийн газраасаа гарч байгаад намын дарга Н.Алтанхуягтайгаа хав дөрвөлжин золгоод журмын нөхдийнхөө нэрийн өмнөөс дахиад нэг дугтраад үзвэл яадаг бол...
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • HA YAAYA (202.21.113.138)
    za daa MoAH-iin naizuud chini chamaig uursduu alna daa chi eN ORON NAMAAS URVAJ IREE BIZ DEE TUUNIIG CHINI PARTIZANUUD MARTAAGYU BLGUI DEE
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • HA YAAYA (202.21.113.138)
    za daa MoAH-iin naizuud chini chamaig uursduu alna daa chi eN ORON NAMAAS URVAJ IREE BIZ DEE TUUNIIG CHINI PARTIZANUUD MARTAAGYU BLGUI DEE
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    9 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    21 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    28 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    1 цаг 19 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    1 цаг 31 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    2 цаг 4 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    2 цаг 19 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    2 цаг 38 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    3 цаг 14 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    3 цаг 17 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    3 цаг 26 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    5 цаг 16 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    5 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
    5 цаг 34 мин
  • Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    5 цаг 37 мин
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    18 цаг 23 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК