Амьд хөгжмийн шилдэг хамтлагууд оролцдог “Asian Beat” олон улсын наадамд Монголоос оролцсон “The compass” хамтлаг “Шилдэг дуу хоолой” номинацид тэргүүн байр эзэлсэн байна. Монголын “Coke’n beat” наадмын энэ жилийн ялагч “The compass” хамтлаг морин хуурыг цахилгаан хөгжимтэй хослуулж, шинэлэг байдлаар оролцжээ.
Энэ наадам БНСУ-ын Сөүл хотод 11-р сарын 13-аас 15-ны хооронд болсон. “Asian Beat” наадамд Индонез, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Мексик зэрэг арав гаруй орны амьд хөгжмийн хамтлагууд оролцож, өрсөлджээ.
Б.Баяр