Нийслэлийн нийтийн тээврийн газарт өнөөдрийн байдлаар өдөрт 400 гаруй жолооч дутагдалтай байгаа гэнэ. Хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжлийг дэмжих жилийн хүрээнд нийслэлийн Нийтийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний компаниудад нээлттэй байгаа ажлын байрны захиалгуудыг иргэдэд танилцуулж байна. Уг өдрийг нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгт жолооч дутагдалтай байгаа автобусны томоохон компаниуд оролцож "Д" ангиллын жолооч бүртгэн авч улмаар мэргэшүүлэн сургаж ажиллуулах гэнэ. Энэ өдөрлөгөөр "Д" ангилалын жолооч нар нийслэл, дүүргийн хөдөлмөрийн биржид бүртгүүлэн, өдөрлөгт ирэх юм бол ажлын байр нээлттэй юм байна.
Б.Хуяг