2012 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр явагдах 84 дэх Оскарын шагнал гардуулах ёслолын дундуур цацагдах 30 секундын зар сурталчилгааны үнэ 1,6-1,7 сая ам.долларын үнэтэй байх гэнэ.Өнгөрсөн жил хагас минут сурталчилгаа 1,75 сая доллараар тавигдаж байсан бол 2009 онд компаниуд 1,3 сая доллараар гаргуулжээ. Рекламны ханшийг жил бүр ёслолын арга хэмжээг дамжуулдаг ABC телевиз Америкийн кино урлагийн академитай хэлэлцсэний үр дүнд тавьсан байна. Ирэх онд зохион байгуулагдах Оскарын ёслолын арга хэмжээ ихээхэн шүүмжлэлд өртсөнөөс болж рейтинг нь нэлээд буураад байгаа аж. 2010 онд АНУ-д тус арга хэмжээг 41,7 сая хүн телевизээр шууд дамжуулан үзсэн гэх судалгаа байдаг бол энэ онд 37,9 сая болтлоо буурсан үзүүлэлт гарчээ.
Б.Хуяг