
1.
Хуулийн шинэчилсэн найруулгад согтууруулах ундааг зөвхөн дагнасан цэгээр
худалдах, зөвшөөрлийг нь сум, дүүргийн Засаг даргын санал, мэргэжлийн
хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн сонгон шалгаруулах үндсэн дээр
аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас олгох
2. Цэгийн тоог тухайн орон нутагт 2500 хүнд нэгээс ихгүй, сумдад 2-оос дээшгүйгээр аймаг, нийслэлийн Засаг дарга тогтоох
3. Цэгийг түрээслүүлэхгүй байх
4. 21 наснаас доош хүүхэд, залуучуудад болон согтуу хүнд үйлчлэхийг хориглох, зөрчвөл их хэмжээний торгууль ногдуулах
5. Борлуулах бүтээгдэхүүний доод үнийг тогтоож өгөх
6. Эрүүлжүүлэх байрыг Эрүүл мэндийн яаманд шилжүүлэх
7. 00-10 цагийн хооронд буудалд согтуурах ундаа хэрэглэх зорилгоор үйлчлүүлэхийг таслан зогсоох
8. Баар, ресторанд зэрэглэл тогтоон цагийн хуваарийг ялгамжтай тогтоох
9. Архидалтын хор хөнөөлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой нэг бие даасан сантай байх гэх мэтээр тусгажээ.
Харин хэлэлцүүлэгт оролцогчид хэд хэдэн зүйлийг шүүмжилж, саналаа хэлсэн байна. Эдгээрийг тоочин хүргэе.
- 200 000 хүн амтай дүүрэгт 80 цэг /2500 хүнд 1 цэг/ ажиллуулна гэдэг хэтэрхий олон юм биш үү. Тиймээс цэгийн тооны асуудлыг эргэн хармаар байна.
- Энэ асуудал дээр боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал хариуцсан яамдын саналыг сайн сонсохгүй бол уг төсөл нь үр дүнгүй ажил болно.
- Баар гэдэг согтууруулах ундаа уудаг газар тул цөөлөмгүй байна. Учир нь архидалтыг бид ажлын байрнаас гаргасан. Одоо амьдрах орчин, ахуйгаасаа гаргах хэрэгтэй байна.
- Үйлдвэрүүдтэй хатуу тэмцэхгүйгээр борлуулах цэгүүдэд хатуурхаад асуудал шийдэхгүй болов уу.
- Зөвшөөрөл өгдөг газар нь давхар хяналт тавьдаг болох хэрэгтэй.
- Албадан эмчилгээг албадан хөдөлмөр хийлгэхтэй хослуулахгүй бол архи уудаг хүмүүс хэсэг уугаад амарч сувилуулдаг газартай болчихоод байдал сайжрахгүй байна. Сангийн хөрөнгийг зөвхөн архины эмчилгээ, согтуурахаас урьдчилан сэргийлэхэд зориулна гэдгийг хуульчлах шаардлагатай.
- Тусгай зөвшөөрөл олгоход иргэний нийгэм, иргэдийн оролцоог нэмэгдүүлье. Дагнасан цэгийн үйлчилгээнд хяналт тавихад хамгийн тохиромжтой тул үүнийг дэмжиж байна.
- Баарыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас үүрийн 4 цаг хүртэл ажиллуулдгийг болиулах хэрэгтэй. Ер нь баар, рестораны цагийн ялгааг арилгах нь зохистой юм. Тэдний үйлчилгээг 00 цагаас хойш зогсоож байя.
- Зочид буудалд 00 цагаас хойш архидах асуудал үүсдгийг зогсоох эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай гэсэн байна.
Б.Ганбилэг