
МАН-ын шинэхэн байр буюу “Тусгаар тогтнолын ордон”-д өнөөдөр гал гарлаа.
12 давхар уг барилгын дээврээс их хэмжээний хар утаа олгойдон гарч,
11:30 минутын үед Нийслэлийн гал унтраах аравдугаар ангийн гурван машин
дуудлагаар очжээ. Тус барилгын гадаа 11:45 минутад очиход утааны хэмжээ
багассан хэдий ч бүрэн унтраагүй байлаа

МАН-ын шинэхэн байр буюу “Тусгаар тогтнолын ордон”-д өнөөдөр гал гарлаа.
12 давхар уг барилгын дээврээс их хэмжээний хар утаа олгойдон гарч,
11:30 минутын үед Нийслэлийн гал унтраах аравдугаар ангийн гурван машин
дуудлагаар очжээ. Тус барилгын гадаа 11:45 минутад очиход утааны хэмжээ
багассан хэдий ч бүрэн унтраагүй байлаа. Гал унтраах ангийнхан ажиллаж
байх зуур тэр хавиар тойрон бөөгнөрсөн 100 гаруй хүний дийлэнх нь
Тусгаар тогтнолын ордны ажилчид байсан юм. Тэнд зогсох эмэгтэй утсаар
ярихдаа “Цахилгаанаас л гал гарсан байх. Ажлаа хийж байсан чинь л гэнэт
дээрээс бөөн бөөн гал унаж ирээд, хар утаа савссан” хэмээн ярьж байлаа.
Мөн “Өндөрбуянт” хэмээх бичигтэй барилгын ажилтны хувцастай эрчүүд
“Хамаг ажил нурчихлаа, өнөөдөр ч бараг ажиллахгүй биз” хэмээсээр хувцсаа
солин өмсч байв.
МАН-ынхан шинэ байрандаа нүүж орсоор өнөөдөр хамгийн сүүлийн хэсэг буюу
Нийслэлийн намын хорооныхон орох төлөвлөгөөтэй байжээ. Улс тунхагласны
баяраар нээлтээ хийх байсан уг ордон өнөөдөр ингэж галд өртсөнөөр МАН-ын
байр хоёр дахь удаагаа түймэрт өртөж байгаа хэрэг болж байна.
Б.Ганбилэг