Ливийн удирдагч байсан Муаммар Кадаффийн хүү Сайф Ал-Ислам Кадаффиг Ливийн цөлөөс баривчилсан гэж тус улсын цэргийн албаныхан мэдэгдлээ.Түүнийг Ливийн зүүн хэсэгт байдаг Обари тосгоны ойролцоо газраас цэргүүд барьж авчээ. Сайф Аль-Ислам Кадаффи түүнийг барих гэсэн цэргүүд гал нээх үед шархадсан гэж “CNN” мэдээлсэн ч “BBC” агентлагийнхан үүнийг эргэлзээтэй гэж үзэж байгаа юм. Түүнийг нисдэг тэргээр тус улсын хойд хэсэгт байрлах Зинтан хот руу авч явжээ. Ливийн иргэд Кадаффийн орыг залгамжлах байсан түүнийг эцэг шигээ харгис хэрцгий үйлдэл олон хийсэн хэмээн үзэн ядаж, орон нутагт нь шүүхийг хүсч байгаа юм.
Харин цэргийнхэн Олон улсын гэмт хэргийн шүүхэд өгөхөөс өмнө Нидерландад аваачих төлөвлөгөөтэй байгаа аж. Прокурор Луис Морено Окампо “Ливийн шүүх түүнийг шударгаар шүүж чадна гэдэгт эргэлзэж байна. Тэр ч бас амь насаа хамгаалуулах эрхтэй” гэв. Сайф Ал-Ислам Кадаффиг хүний амь бүрэлгэсэн, дарамт шахалт үзүүлсэн зэрэг хүнлэг бус үйлдлийнх нь төлөө ес дүгээр сараас хойш интерполоор эрэн сурвалжилж байсан юм. Одоогоор түүнийг баривчиллагдсан байгаа зураг олдоогүй байна.
Тэр Маумар Кадаффын хоёр дахь эхнэр Сафиагаас төрсөн хоёр дахь хүүхэд нь аж. Мөн Кадаффийн хүүхдүүдээс ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй сүүлийн хүн байсан юм.
