УИХ-ын
гишүүн Батж.Батбаяр ирэх сонгуульд бэлтгэж “Инээмсэглэл” нэртэй хоёр
дахь номоо гаргажээ. Энэ ном нь сонгуулийн тухай биш ч инээмсэглэлийн ач
тусын тухайд дэлгэрэнгүй сайхан бичсэн товхимол гэнэ. Тэрээр уг номоо
УИХ-ын гишүүдэд үнэгүй тарааж, их л эерэг имижтэй болохыг хүсч яваа аж.
Сонгууль дөхөх тусам олны анхааралд өртөх гэсэн гишүүд ийнхүү номоор
“занималдах” болов.
Л.Гүндалай гишүүн гэхэд л саяхан “Миний хүүхдүүддээ бичсэн захидлууд” нэртэй ном гаргаж УИХ-ын гишүүдэд гарын үсгээ зурж тараасан. Тэрээр гадаадад байхдаа хүүхдүүддээ байнга захиа бичдэг заншилтай бөгөөд уг захидлуудаа эмхэтгэн ном болгосон аж. Энд мөн гишүүний хүүхдүүд аавдаа бичсэн захидалууд нь ч оржээ. Л.Гүндалай 2008 оны сонгуулийн өмнө “Хайрлахгүй байхын аргагүй” номоо Хөвсгөл аймгийн айл болгонд тарааж “хит” болгож байсан билээ.
Б.Баяр