Манай улсын шатахууны сарын хэрэглээ 34 мянган тонн байдаг боловч
өнөөдөр А-80 бензин 16 хоног, АИ-92 бензин 15, дизель түлшний долоо
хоногийн нөөцтэй байна. Төмөр замын саатал гэмтлийн улмаас дизель түлш
хомсдоод байгаа бол ерөнхийдөө шатахууны хэмжээ ОХУ-ын экспорттой шууд
холбоотой. Тус улс дотооддоо шатахууны хомсдолтой болсон тул экспортын
дизель түлшээ тонн тутамд 73 ам.доллараар нэмжээ. Гэвч үүнийг Засгийн
газраас татварын хөнгөлөлтөөр зохицуулж, үнийг өсгөхөөс сэргийлж байгаа
гэнэ.

гэнэ. “Роснефть” компанитай байгуулсан урт хугацааны гэрээ ёсоор дизель
түлш 30 мянга, АИ-92 бензин 10 000, А-80 авто бензин 10 мянган тонныг
тус тус оруулж ирж байгаа. Гэхдээ эдгээр нь манай улсын дотоо зах
зээлийг бүрэн хангахгүй үзүүлэлт юм. Одоогийн байдлаар АИ-92 авто
бензиний үнэ 60 төгрөгөөр нэмэгдэж 1590 төгрөг хүрээд байна.
Б.Ганбилэг