зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Тавантолгойг ашиглалтанд оруулахыг бодлоготойгоор удаашруулж байна

2011-11-21
0
ЖИРГЭХ
   Тавантолгойн ордоос олох ашгаас иргэдэд очих хувийг нэмэх эсэх талаарх хэлэлцүүлэг ширүүн өрнөж байна. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд 51 хувийг төр эзэмшиж 29 хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр арилжаалж, 10 хувийг ард иргэд, 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд өгнө гэж заасан. Энэ тогтоолыг өөрчилж, иргэдийн эзэмших хувийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа С.Эрдэнэ гишүүнтэй ярилцлаа.

   Тавантолгойн ордоос олох ашгаас иргэдэд очих хувийг нэмэх эсэх талаарх хэлэлцүүлэг ширүүн өрнөж байна. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд 51 хувийг төр эзэмшиж 29 хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр арилжаалж, 10 хувийг ард иргэд, 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд өгнө гэж заасан. Энэ тогтоолыг өөрчилж, иргэдийн эзэмших хувийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа С.Эрдэнэ гишүүнтэй ярилцлаа.

-Иргэдэд олгох хувьцааны хэмжээг нэмэгдүүлэхийг та яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?

-Аж ахуйн нэгжид олгох 10 хувийг чинь зүгээр “май” гээд өгчихгүй шүү дээ. Тэр 10 хувийг чинь нэрлэсэн үнээр нь үндэсний компаниудад худалдах юм. Үүнийг зарим гишүүд сайн ойлгохгүй байж тогтоолыг өөрчилнө гээд дайраад байна. Санаа нь бол үндэсний аж ахуйн нэгжүүддээ гадаадын хөрөнгийн бирж дээр зарахаас арай татуу, тогтмол үнээр худалдана. Эндээс боссон хөрөнгө нь эргээд Тавантолгойн үйл ажиллагааг эхлүүлэх хөрөнгө оруулалт болох учиртай.

-Аж ахуйн нэгжүүд найдваргүй, иргэдэд өгвөл үр дүнтэй гэх юм?

-Энэ гишүүд аж ахуйн нэгжүүдийг янз бүрээр цоллоод байх юм. 53 мянган аж ахуйн нэгжээс 23 мянга нь улсад татвар төлж байна, 30 мянга нь хоосон тайлантай, татвар төлөх чадваргүй гэж үзээд байна. Тийм л юм бол яах гэж чадваргүй компанийг бүртгэсэн юм бэ? 23 мянган аж ахуйн нэгжийг 2700 хүн захирч байна гэж яриад байгаа юм. Хэн, хаанаас ийм тоог гаргаад ирсэн юм бэ? Ийм үндэслэлээр үндэсний аж ахуйн нэгжүүдээ гутаагаад, доромжлоод байж болохгүй ээ. Яг баялаг бүтээдэг хөдөлмөрийн насны хүмүүсийн 800 мянга нь хувийн аж ахуйн нэгжид ажиллаж байна. Энэ хүмүүсээ хааш нь хийх гээд байгаа юм бэ? Янз бүрийн тоо, статистик ярьж иргэдийн толгойг нь эргүүлж байна.

-Чухам яаж толгойг нь эргүүлээд байна вэ?

-Би бол нэг зүйлийг хардаад байна. Тавантолгойн хувьцаа эзэмшигч дотор энэ 10 хувийг эзэмших аж ахуйн нэгж байж л таарна. Тэд бол хууль эрх зүй, эдийн засгийн тооцоо судалгаа бүх юмаа мэднэ. Тиймээс луйвардуулахгүй, ноогдол ашгаа дор дор нь тооцоод гаргаад ирнэ. Ард түмэн бол өгсөнийг нь л авна шүү дээ. Нарийн ширийнийг тэр болгон тооцоод байж чадахгүй. Боловсролтой нэгэн байхад хувьцааны нарийн ширийнийг ойлгохгүй янз бүрийн л хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсээр тоглож, орж гарч байгаа ногдол ашгийг өөр зүйлд зарцуулж, гуйвуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн явуулга гэж ойлгож байна.

-Иргэдэд хувьцааг нэмж өгсөн ч компаниуд дараа нь худалдаж авах боломжтой юм биш үү?

-Тэгэх юм бол ингэж дамжуулж яах юм. Хүнээр тоглоод байгаа юм уу? 1990 оны цэнхэр, ягаан тасалбартай адилтгаад яриад байна. Тэр үеэс хүмүүсийн эдийн засгийн боловсрол шал өөр, өдөр шөнө шиг ялгаатай болсон. Захын хүн ийм бизнес хийвэл ашигтай гэдгийг ойлгодог болчихсон шүү дээ. Хувьцаагаа хадгалаад яваандаа ноогдол ашгаараа өөртөө тодорхой хуримтлал бий болгох байх аа. Одоо хэн дуртайд нь “май” гээд хувьцаагаа өгдөг хүн тэр болгон олдохгүй. Үнэхээр архи уудаг, амьжиргаа нь доод түвшинд хүрсэн нь зарна уу гэхээс ихэнх нь зарахгүй. Тэгээд ч Тавантолгой ашиглалтанд орох юм бол ноогдол ашиг нь нэмэгдээд явна.

-Хэрэв тогтоолыг өөрчлөхгүй гэвэл аж ахуйн нэгжүүдэд ямар ашигтай юм бэ?

-Аж ахуйн нэгжүүд аягүй бол хувьцаагаа аваад дансаа хаачихна ч гэх шиг ийм ядуу юм ярьдагаа болих хэрэгтэй байхгүй юу. Өнөөдөр 28 сая төгрөгөөр нэрлэсэн үнээр нь хувьцаа авах чадвартай аж ахуйн нэгжүүд маш олон. Хувь хүнд ч тэр асуудал биш. Өнөөдөр гудамжаар дүүрэн машин байна. Тэрийг басамжилж байгаа юм шиг 20, 30 сая төгрөгөөр хувьцаа авахаар тухайн компани дампуурчих юм шиг сонин юм яриад байна. Төр бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгааг би огт үгүйсгээгүй. Гэхдээ нуулгүй хэлэхэд цаанаа лоббитой зарим нэг компаниуд л төрөөс дэмжлэг авч байгаа. Яг бор зүрхээрээ бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дэмжихгүй байгаа шүү дээ.

-Тавантолгойг ашиглалтанд оруулах гэж нэлээн удаж байх шиг ээ?

-Наадах чинь бодлоготой тэгж байгаа юм. Монголд байгаа ганц сайлын үнээ, ард түмний итгэж найдаж байгаа нь Тавантолгой шүү дээ. Амьжиргааны бодит боломжийг бүрдүүлэх ганц найдвар. Тэр нийт эдэлбэр газрын дөрвөн хувийг бүрдүүлж буйи гэдэг ч нөөцийнх нь бараг 40 хувьтай тэнцэх Ухаахудагийн орд газрыг дөрөв, тавхан баячууд хуваагаад авчихсан. Тэд нар өнөөдөр нүүрс гаргах үйлдвэрээ барьчихлаа, цахилгаан станцтай болчихлоо. Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийлгээд гурав, дөрвөн талаас хөрөнгө босгочихлоо. Энэ хэсэг бүлэг этгээдүүдийн үйл ажиллагаа тодорхой түвшинд хүрч, бэхжих хүртэл зориуд, бүр санаатайгаар Тавантолгойг бариад, хойшлуулаад байгаа байхгүй юу. Тавантолгой ажиллаад эхлэх юм бол тэд нарт ашиггүй болно. Тэд нар бодлогоор ингэж дараад, хэдэн гэр бүлийн эрх ашиг Монголын ард олны эрх ашгийг зөрчиж байгаа юм. Өнөөдөр Тавантолгой үнэхээр удаан байна, хууль бус байна.

-Тухайлбал ямар хууль бус зүйл байгаа вэ?

-Яагаад дэлхийн зах зээл дээр хувьцааг гаргахад Хятадад 40 хувь, Орост 18 хувь, АНУ-д 24 хувь гэж хуваагаад байгаа юм бэ? Ямар үндэслэлээр ингэж ялгаж үзээд байгаа юм? Хятад яахаараа тийм өндөр хувийг нь авах ёстой юм бэ? Гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гаргахад сонирхож байгаа орнууд хөрөнгө мөнгөөрөө өрсөлдөж авч болдоггүй, манай Засгийн газар тогтоодог юм бэ? Энэ бүгдээс болоод манайх гадаад харилцаандаа бий болгосон сүүлийн 20 жилийнхээ ажил, амжилтыг устгах аюул  нүүрлэчихээд байна.

Б.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    29 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    41 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    48 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    1 цаг 39 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    1 цаг 51 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    2 цаг 24 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    2 цаг 39 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    2 цаг 58 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    3 цаг 34 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    3 цаг 37 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    3 цаг 46 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    5 цаг 36 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    5 цаг 45 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
    5 цаг 54 мин
  • Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    5 цаг 57 мин
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    18 цаг 43 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК