Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан чин ван Ханддоржийн тухай “Ай нанаа” нэртэй хөгжимт драмын жүжиг тавихаар болжээ. Тус жүжгийг УГЗ, кино найруулагч Л.Эрдэнэбулган найруулна. Энэ бүтээлд 21 аймгийн театр, чуулгын уран бүтээлчид оролцох юм байна. Одоогоор Булган аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Булган аймгийн нутгийн зөвлөлөөс хандив хүсээд байгаа бөгөөд уг бүтээлийн нийт төсөв 60 гаруй сая төгрөг болж байгаа аж.
Т.Хулан