28 400 000

Ерөнхий сайдыг аврахад нисдэг тэрэг ашигласан тухай Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхтөр хэлсэн. Тэгвэл түүнийг аврахад зөвхөн нисдэг тэргэнд 28 400 000 төгрөг зарцуулжээ. Нисдэг тэрэгний нэг цаг нисэх зардал 5,680,000 төгрөг болдог. Харин эрэх, зөөх ажиллагааг дор хаяж таван цаг хийсэн гэж бодоход нийт 28 400 000 төгрөг болж байгаа юм. Түүн дээр цагдаа, цэргийн ангийнхан, эмнэлэгийн ажилчдын зардал, онцгой байдлынхан болон холбооны зардал нэмэгдэж байгаа. Эдийн засаг хүнд байхад төсвийн мөнгийг ингэж ашиглаж байгааг зарим хүмүүс шүүмжилж байна.
Сэтгэгдэл (54)