УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Төсвийн тогтвортой байдлын тухай хууль төсвийн тухай хуульд захирагдаад явж байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл төсөв дагуулж оруулж ирээд энэ хуулийг дураараа өөрчилчихдөг. Тоо баримтуудыг төсвийн тодотгол дээр сайн ярих ёстой. Улстөрчид, улс төрийн намуудын хүсэл сонирхол бол тодорхой. Өөрийгөө байгаа үед том том мөнгө зарцуулаад ажил хийсэн нэр авъя гэдэг нь улс төрийн нам, улстөрчдийн хүсэл шүү дээ. Төсөв танах нь зөв гэж бодож байгаа. Зарчим бол зарчим. Гэхдээ үүний цаана тогтолцооны өөрчлөлтийг яаж хийх вэ" гэв.
Сэтгэгдэл (1)