Өнөөдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрханаа тахиж байна. Тухайлбал, Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо, Баянзүрх хайрханы Их овоо, Богдхан хайрхан Зэндмэн овоо, Сонгинохайрхан уулын баруун бэлд тус тус их тахилга болж байна. Ийнхүү "Хүрээ цам- Даншиг наадам" дөрвөн хайрханы тахилгаар эхэлж байна.