Өнөөдөр Төсвийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар 2012 оны төсөвтэй холбоотойгоор тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиудыг хэлэлцэнэ. Үүнд, Нийгмийн суурь тэтгэвэр, Нийгмийн даатгалын сангаас олох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах болон Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслүүд багтаж байна. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулинд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдэх юм.