Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг түлхэн унагаж, түүний оронд Засгийн эрхийг авсан цэргийнхнийг эсэргүүцсэн эмэгтэй өөрийн блог, твиттер, фэйсбүүкийн хуудсанд нүцгэн зургаа тавьжээ. Түүний зургийг нэг өдрийн дотор сая гаруй хүн үзсэн байна. 20 настай Алиаа Магад Элмади гэгч эмэгтэй шилэн оймс, улаан гутлаас өөр хувцасгүй зургаа нийтэд ил болгосон нь муслим шашинтай иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлж байна. Түүний энэ үйлдлийг “Египетийн секс хувьсгал” гэж хэвлэлүүд нэрлэж байна. Алиаа Магад Элмадигийн найз залуу нь Хосни Мубаракийг эсэргүүцсэн гэж 2006 оноос хойш дөрвөн жил шоронд хоригдож байжээ. Харин Либерал намынхан түүний эл үйлдэл дараагийн долоо хоногт болох парламентын сонгуулийн үр дүнд муугаар нөлөөлж магадгүй гэж айж байна. Алиаа Магад Элмадитай Каир хот дахь “CNN”-ий сурвалжлагч ярилцжээ.

-Яагаад өөрийн нүцгэн зургаа твиттер хуудсандаа тавьсан юм бэ? Яагаад заавал хар шилэн оймс, улаан гутал өмссөн юм бэ?
-Намайг энэ зургаа фэйсбүүкт тавьсаны дараа нэг найз маань санал болгосон юм. Би эмэгтэй хүнийг юу ч биш гэж үздэг энэ нийгмийн санаа бодлоос залхаж байна. Би эмэгтэй хүн болж төрсөндөө хэзээ ч ичихгүй. Секс зөвхөн эрэгтэй хүний амьдралд чухал биш шүү дээ. Хүний нүцгэн биеийг илэрхийлнэ гэдэг урлаг. Хар, улаан гэсэн тод өнгө миний дотоод ертөнцийг илэрхийлж байгаа юм.
-Тэгвэл Алиаа Элмадигийн дотоод ертөнц ямар вэ?
-Би байнга өөрчлөгдөж байхыг хүсдэг. Би амьдрал, урлаг, гэрэл зураг зэргээр өөрийн бодол санаагаа илэрхийлэхийг хүсдэг. Бас заримдаа юм бичнэ. Би гэрлэхээсээ өмнө охин хэвээрээ байх ёстой гэдэгт итгэдэггүй. Энэ чинь хайр сэтгэлийн асуудал шүү дээ.
-Лал шашинтай эцэг, эх чинь яаж хүлээж авсан бэ? Гэрлээгүй байгаа найз залууд чинь ямар санагдсан бол?
-Гэрийнхэнтэйгээ би сайн ярилцсан. Тэд зургаа твиттерт тавьсны дараа ойлгож, дэмжсэн. Гэхдээ найз залуу Каримыг маань намайг ятгасан гэж буруутгаад байгаа юм. Би их сургуулиасаа сарын өмнө гарч, тэднээс хараат биш болсон.
-Хэвлэлийнхэн чамайг хоёрдугаар сард Тахрирын талбай дээр болсон хувьсгалд оролцсон гэх юм. Нүцгэн зургаа тавьсан чинь үүнтэй холбоотой юу?
-Ихэнх египетчүүд сексийн тухай нууцалдаг. Тэд сексийг бохир, заваан бас муу зүйл гэж боддог. Улс төрийн ямар нэг зорилго байхгүй ээ. Би анх тавдугаар сарын 27-нд тэмцэгчидтэй нэгдсэн. Яагаад гэвэл дуугүй суугаад байж чадаагүй юм. Египет орны хувь заяаг өөрчлөхөд оролцох хэрэгтэй гэж бодсон. Гэхдээ намайг гайхуулж байгаа зүйл бол тэд намайг өөрсдийнх нь нэг биш гэж зарлаад байгаа юм. Нөгөө яриад байгаа ардчилал, либерализм чинь хаана байна? Тэд зүгээр л улс төрийн амбицаар хүмүүсийн сонсохыг хүсч байгаа зүйлийг л ярьж байна.
-Египетийн цэргүүд Тахрирын талбайд жагссан олон охидыг цэвэр ариунаараа байгаа эсэхийг шалгана гэж баривчилсныг юу гэж бодож байна вэ?
-Энэ бол яах аргагүй хүчирхийлэл. Ийм зүйл хийсэн эрчүүд шийтгэлээ хэзээ нэгэн цагт амсана. Үүнээс болж охид ичиж, айж, дуугарах зориггүй болж байна.
-Энэ “секс хувьсгал”-аа хэзээ хүртэл үргэлжлүүлэх вэ?
-Эмэгтэйчүүдийг гэрийн ажил хийдэг, хүүхэд гаргадаг хэрэгсэл гэж боддог нийгмийн сэтгэхүй өөрчлөгдөх хүртэл. Миний хувьд секс бол хайр, хүндэтгэлийн илэрхийлэл.
-Шинэ Египет орны эмэгтэйчүүдийг хэрхэн төсөөлж байна вэ? Хэрэв улс орон даяар өрнөж байгаа хувьсгал намжвал энэ санаагаа орхих уу?
-Энэ улс төрийн эсэргүүцэл зорилгодоо хүрнэ гэдэгт би нэг их найдахгүй байна. Лалын ертөнцөд эмэгтэйчүүдийг дорд үзэхээ больтол би тэмцэх болно. Мөн гей, лесби хүмүүсийг гаж гэж үздэгт нь миний уур их хүрдэг. Бусдаас өөр байна гэдэг чинь гаж гэсэн үг биш шүү дээ. Би хэлсэн, ярьсан бүхэндээ үнэн сэтгэлээсээ итгэдэг хүн. Миний найз залуу хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг. Би өөрөө ажил хайж байгаа. Гэхдээ би египет хүмүүс эрх чөлөөгөө олж автал ямар ч дарамт, шахалтыг тэсээд гарна гэж бодож байна.
Б.Баяр