
Энэ долоо хоногийн Төрийн эмхтгэлд цаатнуудыг дэмжсэн Ерөнхийлөгчийн зарлиг хэвлэгдсэн байна. “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхээр болж байна. Цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг хүүхдэд амьжиргааны доод түвшний 50 хувь, насанд хүрэгчдэд амьжиргааны төвшний хэмжээгээр тэтгэмж олгох юм.
Мөн тэтгэмж олгох, цаатан иргэдийг нийгмийн даатгалд хамруулах, тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даах юм байна. Цаатан иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт жил тутам хоёроос доошгүй удаа үнэ төлбөргүй хамруулж, цаатан иргэдэд үйлчилж буй хүн эмнэлгийн болон мал эмнэлгийн эмч нарт сар бүр үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгох зэргээр цаатнуудын эрүүл мэндэд анхаарахаар болжээ.