
Монголын хөрөнгийн биржийн мэдээг хүргэе. Өнөөдөр хөрөнгийн бирж дээр /дөрөвдүгээр сарын 12/ 4,446 тоот арилжаагаар 23 компани 39,940,516 төгрөгийн 56,673 ширхэг хувьцааг арилжсан байна. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжаагүй аж. ТОП-20 индекс 15017.83 нэгж байсан нь 88.45 нэгжээр буурсан үзүүлэлт бол 60 хэлцэл хийжээ. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Ремикон” ХК 5,850,000 төгрөгийн 30,000 ширхэг, “Хөх ган” ХК 1,066,698 төгрөгийн 6,238 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.