
Баруун зүгийн нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын саваар бага зэргийн хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Баруун зүгийн нутгаар 14-19 градус дулаан, зүүн зүгийн нутаг, төвийн нутгийн зүүн хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдөрөөс хүйтэрч 0-2 градус хүйтэн байна.