Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар уран бүтээлийн цэнгүүнээ хийж байгаа билээ.

Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар уран бүтээлийн цэнгүүнээ хийж байгаа билээ. Түүний цэнгүүн “Минй дуу, миний аз жаргал” нэртэйгээр өчигдөр, өнөөдөр болж байгаа юм. Гавьяатын цэнгүүнд урлагийн “акул”-ууд гэгддэг МУАЖ Ш.Чимэдцэеэ МУАЖ А.Долгор болон МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, Д.Жаргалсайхан тэргүүтэй рок попын шилдэг хамтлаг дуучид хүрэлцэн ирж ая дууны эгшгэн цэнхэр хадаг өргөнө. Тэд “UB Palace”-ын концертийн их танхимд 19:00 цагт уулзахаар тов зарлаад байгаа. Түүний өчигрийн тоглолт гойд сайхан болсон гэсэн. Тэгвэл өнөөдөр ч цэнгүүн хэзээ ч мартагдашгүй, сайхан болж өнгөрөх биз ээ.