Өмнөд Солонгосын хорих ангиудад нэгэн шинэ журам нэвтэрсэн байна. Энэ нь БНСУ-ын сайн хүмүүжигч хоригдлууд интернетээр гэр бүлийнхэнтэйгээ холбогдох боломжтой болсон явдал юм. Энэхүү арга хэмжээг дэлхий дахин зөв систем гэж хүлээн зөвшөөрч байгаа юм. Ийн сайн ажиллаж, дуулгавартай байж, засан хүмүүжүүлэгдсэн хоригдлууд урамшуулал эдлэхээр болжээ.
