Перугийн Пуно мужийн далайн эргийн ойролцоогоос 700 жилийн өмнө амьдарч байсан хүүхдүүдийн араг яс бүхий булш илрүүлсэн тухай BBC мэдээлэв. Археологчид уг газраас бага насны 44 хүүхдийн араг яс олсон бөгөөд судлаачид үүнийг бурханд тахил өргөх ёслолтой холбон тайлбарлаж байна. Перу улсын нутаг дэвсгэрт 1200-1450 оны үед оршин тогтнож байсан Колла гүрний удирдагчид жил бүр нялх хүүхдээр бурханд тахил өргөх ёслол хийдэг байсан аж. “Дөнгөж төрсөн нярайгаас гурав хүртэлх насны хүүхдүүдийн араг яс байсан нь айдас төрүүлсэн” хэмээн археологичид Эдуарда Арисика ярьжээ. Мөн уг булшинд ваар, зэвсэг, сэлт байсан бөгөөд амьтны өрөөл мах, жимс байсан ул мөр илрүүлсэн аж. Булшийг 10 метрийн радиустай чулуугаар тагласан байжээ.
Т.Хулан