зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байгалийн нөөцийн төлөөх дайн

2013-4-17
0
ЖИРГЭХ
БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ТӨЛӨӨХ ДАЙН
байгалийн нөөцБайгалийн нөөцийн хуваарилалтын тэмцэл нь 21-р зуунд улс орнуудын харилцаанд урьд өмнөхөөсөө илүү нөлөөлөх болно. ""Байгалийн нөөцийн халдашгүй дархан эрх""-ийн тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн 1962 оны 12-р сарын 14-ны 1803 (XVII) хэмээх 50 жилийн түүхтэй энэхүү тогтоол нь байгалийн нөөцийн олон улсын хуулийн хөгжлийн эхлэл гэж үзэж болно. Халдашгүй дархан эрхтэй байхаас гадна өнөөдөр байгалийн нөөцийн тухай хуулийн хувьд тулгамдаж буй гол асуудал нь байгалийн нөөцийн шударга хуваарилалт бөгөөд үүнийг 50 жилийн тэртээ төсөөлөх боломжгүй шахам байсан хүний эрх, байгаль орчны хамгаалал зэрэг хөгжлийн асуудлын хүрээнд урьд урьдаас илүү анхааран онцлох болсон. Олон улсын нийтийн эрх зүйн түвшинд бүрэн дүүрэн шийдэлд хүрэхэд бэрхшээлтэй байгаа учраас байгалийн нөөцийн тухай хууль нь үндэсний болон орон нутгийн түвшинд олон паралель болон зарим талаараа харилцан зөрчилтөй дүрэм журмуудаас бүрддэг.

Олон улсын уул уурхайн компаниуд ихэнхдээ хөгжиж буй орнуудад уул уурхайн концесс/зөвшилцлүүдийг маш хямд/демпингийн үнээр олж авсан байх нь элбэг байдаг. Олон жил энэ талаар бусад улс орнууд, эрдэмтэн судлаачид хичээл зүтгэл гаргаж байсан ч энэ байдал нь олон арван жилийн хугацаанд өөрчлөгдсөнгүй. Дэлхийн II дайны дараах колончлолыг халах хүрээнд, НҮБ-ын Ерөнхий Ассамблей зэрэг олон төрлийн хэлэлцүүлгүүдийн хүрээнд хөгжиж буй орнууд нь өөрийн нутаг дэвсгэр дэх байгалийн нөөцийн хувьд бие даасан, тусгаар тогтнолтой байх эрхийг шаардсаар ирсэн. Хэлэлцүүлгийн явцад гол анхаарал бие даан шийдвэр гаргах талаарх асуудлаас үүдэн улмаар халдашгүй дархан эрхтэй байх асуудал руу орж, эцэст нь НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1962 оны 12 сарын 14-нд Байгалийн нөөцийнхөө хувьд халдашгүй дархан эрхтэй байх тухай 1803-р тогтоолыг баталсан юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолууд нь тэр болгон олон улсын нийтийн эрх зүйн заавал дагаж мөрдөх хууль болж чаддаггүй хэдий ч олон улсын түгээмэл хуулийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр болдог. Үүний нэг жишээ нь Олон улсын Шүүх "Байгалийн нөөцийнхөө хувьд халдашгүй дархан эрхтэй байх" зарчмыг олон улсын түгээмэл хууль хэмээн бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн явдал юм.

Байгалийн нөөцийнхөө хувьд халдашгүй дархан эрхтэй байх зарчмын үндсэн гол агуулга бол байгалийн нөөц дээр тулгуурласан орны эдийн засгийн тусгаар тогтнол болон тухайн орны хөгжлийг хамгаалахад оршдог юм. Энд онцлох гол сэдэв бол төр засаг өөрийн байгалийн нөөц, уул уурхай, олборлолтын зөвшилцөл болон дэд бүтцийн хувьд хүртээлтэй байх асуудал юм. Уул уурхайн компаниуд үүний эсрэг байх бөгөөд мөн тус уул уурхайн компанийн төрөлх улс орнуудын зөрчилтөй үзэл санааны өнцгөөс харвал тэд зөвхөн хөрөнгө оруулалтыг л хамгаалахад гол анхаарлаа чиглүүлсэн байдаг.

Байгалийн нөөцийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулагчдын өмч эзэмших эрхийг цуцлах явдал гарсаар байгаа бөгөөд энэ нь элбэг тохиолдох болсон. Хамгийн сүүлийн жишээгээр 1962 оны тогтоолын дагуу бол Аргентин, Боливия, Венесуэл орны газрын тосны салбарт ""хангалттай"" хэмжээний нөхөн төлөөс орж ирэх байж. Гэхдээ эхний үед харилцан зөрчилтөй асуудал гарч байсан. Жишээ нь “Дэлхийн эдийн засгийн шинэ дэглэм”-ийг хэлэлцүүлэх явцад нөхөн төлөөсийн хэмжээг өмч эзэмших эрхийг хүчингүй болгож буй улс шийдэх ёстой байсан бол гадаад орнуудын хуулийн хамгийн доод хэмжээний стандарт нь “хангалттай” гэсэн хэмжээний нөхөн төлөөсийг уриалж байсан байна. Олон улсын хөрөнгө оруулалтын хуулийн хэлэлцээрүүдэд ялангуяа капиталыг экспортолж байгаа улс орнууд тухайн хөрөнгө оруулалтын зах зээлийн үнэ ханшаас баримжаалсан нөхөн төлөөсүүдийг хэрэгжүүлсэн байна. Тийм учраас байгалийн нөөцтэй улсууд аливаа хөрөнгө оруулагчийн эрхийг цуцлах, өмчийг албадан хураах зэрэг өмч эзэмших эрхийг хүчингүй болгох оролдлогуудад саад тотгор учирч эхэлсэн байна.

Халдашгүй дархан эрх, тусгаар тогтнолын эрхийн хажуугаар байгалийн нөөцтэй улс орнууд болон уул уурхайн компаниудын 2уулаа тухайн улсын ард иргэдэд үр өгөөжтэй байх үүрэг хариуцлагыг давхар үүрэх болсон. Тиймээс 1803 хэмээх тогтоол нь 1970-аад оны үеийн дэлхийн эдийн засгийн шинэ дэглэмийг хэлэлцэж эхэлсэн үетэй холбогдсон бөгөөд хөгжиж буй орнуудад аж үйлдвэржсэн улс орнуудын эдийн засгийн баялгийг их хэмжээгээр дахин хуваарилахад чиглэсэн нь тогтвортой хөгжил, хүний эрх, олон улсын нийтийн хууль эрх зүйн түвшинд Сайн засаглалыг хөхиүлэн дэмжих амбицыг авч үзэхэхд нөлөөлсөн бөгөөд одоо ч нөлөөлсөөр байна. Үүний үр дүнд бий болсон үүрэг амлалтууд нь байгалийн нөөцтэй улс орнууд болон уул уурхайн компаниудын хувьд дүрэм журамд нийцүүлэн дагалдах зан чанарыг дэмжсэн/уриалсан хэлбэр болжээ.

Орчин үеийн олон улсын байгаль орчны хууль нь хил дамнасан нөлөөлөл үзүүлж болох байгаль орчны хохирлуудын улмаас нөөц баялгийг олборлон ашиглахын тулд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хэрэгжүүлэхийг шаарддаг. Энэ нь байгалийн нөөц баялгуудыг ашиглахад хил дамнасан бохирдол нь тухайн улсын тусгаар тогтнолд нөлөөлөхгүй гэсэн хуучны үзэл бодлын эсрэг утга бүхий санаа юм. Төрийн бус байгууллага болон бие даагч нарын эсрэг үндэсний хуулийг хил дамнуулан сахиулах аргыг хэрэглэсэн байна. Тухайлбал Нидерландын Шел (Royal Dutch Shell) хэмээх этгээдийг Нигер улсад хөрсний болон гүний усыг бохирдуулан учирсан хохирлын улмаас тус улсын тариачид уг компанийг Дэн Хааг-ийн (Den Haag) шүүхэд өгсөн байна. Мөн олон улсын хүний эрхийг хамгаалах асуудлын хүрээнд үндэсний хуулийг хил дамнуулан сахиулах арга хэмжээ хүчээ авч эхэлсэн байна. Нигер улсад хүний эрхийг зөрчсөн хэргийг дэмжиж, дэвэргэсний төлөө газрын тосны компаний эсрэг гаргасан гомдол/нэхэмжлэлүүдийг авч үзсэн байна.

Сайн засаглал санаачлагын хүрээнд ил тод байдлыг дэмжих замаар авлигийн эсрэг тэмцэх нь хамгийн үр дүнтэй оролдлого юм. Хэдхэн жилийн хугацаанд байгалийн нөөцийн салбарт илүү ил тод байдлыг буй болгох тал дээр олон улс орнууд санал нэгдэж чадсан байна. Европын түвшинд, Европын Парламентийн хууль зүйн асуудал хариуцсан хороо Европд байрладаг уул уурхайн компаниудыг зөвхөн үйл ажиллагаагаа явуулдаг улс орноор бус мөн төсөл бүрээр төлсөн төлбөрийн хэмжээгээ нийтлэхийг шаардах болсон байна. АНУ-д 2010 оны Дод Франк хууль (Dodd Frank Act)-иар дамжуулан үүнтэй ижил төрлийн үүрэг хариуцлага оногдуулж эхэлсэн нь санхүүгийн зах зээлтэй холбоотой АНУ-ын  хуулийг дахин зохион байгуулалтад оруулж мөн хөрөнгийн бирж дээр гарсан бүх компаниудад нөлөөлж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага хөгжиж эхэлсэн ба тэдний гишүүдэд одоогоор 36 улс орнууд, хэд хэдэн уул уурхайн корпорациуд, төрийн болон хувийн байгууллагууд, мөн институцийн түвшний томоохон хөрөнгө оруулагчид хамрагдах болсон байна. Үүний дээр, одоо 10 настай болсон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага уул уурхайн салбар дахь төлбөрүүдийг нийтлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Тийм учраас 50 жилийн өмнө байгалийн нөөцийн тухай олон улсын хууль гарсан байна. Нөөц баялгийн хуулийн анхны агуулга нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн ашиг сонирхол дээр маш их төвлөрсөн байсан бол орчин үед байгалийн нөөцийн тухай олон улсын хууль нь тусгаар тогтнол, хөрөнгө оруулагчид, хүний эрх, байгаль орчны хууль, сайн засаглал, авлигийн эсрэг тэмцэл зэргийн талаарх олон улсын болон үндэсний харилцан өөр ашиг сонирхлуудад нөлөөлж эхэллээ. Цаашлаад гурав дахь үеийнхний хүний эрх болсон “устай байх эрх” зэрэг нэн чухал байгалийн нөөцийн төлөөх тэмцэл зэрэг нь байгалийн нөөцийг олон улсын түвшинд шударга хуваарилах асуудлын ач холбогдлыг нэмэгдүүлж, урьдчилан тодорхойлж байна.

Үүнтэй холбогдуулан байгалийн нөөцийн хуваарилалтын төлөөх дэлхий нийтийн тэмцэл, тухайлбал байгаль орчны асуудал, хүний эрх, сайн засаглал, авлигийн эсрэг тэмцлийг авч үзэх нь байгалийн нөөцийн талаарх олон улсын хуулийг анхаарлын төвд авч ирэх боломжтой юм гэсэн урьдчилсан таамаглал байна.

Профессор Доктор Марк Вунгенберг олон улсын нийтийн эрх зүйн тухай хууль, Европын Холбооны тухай хууль, олон улсын эдийн засгийн тухай хууль зэргийг Сийгенийн Их сургуульд (University of Siegen) заадаг; Профессор Доктор Стефан Хоб олон улсын нийтийн эрх зүйн тухай хууль, Европын Холбооны тухай хууль, олон улсын эдийн засгийн тухай хууль зэргийг Кологне-ийн Их сургуульд (University of Cologne) заадаг.
Иргэн С.Гантуяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
    11 цаг 17 мин
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
    11 цаг 28 мин
  • Киргиз Улсын нийслэл Бишкек хотод морин хуурын үзэсгэлэнг дэлгэлээ
    11 цаг 31 мин
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
    11 цаг 42 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний улмаас 268 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 14 нь хүнд, 3 нь нэн хүнд байна
    12 цаг 27 мин
  • Хууль бус ангийн чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна
    12 цаг 43 мин
  • Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна
    13 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
    13 цаг 23 мин
  • Х.Нямбаатар: Дүүргүүдийн ажил нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэрээс зөрдөг байж болохгүй
    13 цаг 27 мин
  • Гол усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгджээ
    14 цаг 23 мин
  • Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов
    15 цаг 8 мин
  • Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана
    15 цаг 12 мин
  • СТАТИСТИК: Экспортын 91.7 хувийг БНХАУ, 5.2 хувийг Швейцарь улс руу хийжээ
    15 цаг 48 мин
  • Монгол хэрэглэгчдэд зориулсан шилдэг 5 крипто хэтэвч
    15 цаг 54 мин
  • 45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулжээ
    16 цаг 44 мин
  • “Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
    17 цаг 1 мин
  • Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна
    17 цаг 29 мин
  • Дараах замуудыг хааж, шинэчилнэ
    18 цаг 1 мин
  • Т.Даваадалай: “Нааново грийн энержи” ХХК хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төсөлд өөрсдийн буруугаас болж шалгараагүй
    18 цаг 25 мин
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    18 цаг 30 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК