Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Төрмөнх: Телевиз, сонин хог авдаг цэг шиг баймааргүй байна

2013-4-23
0
ЖИРГЭХ
Сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнхтэй ярилцлаа.
зураг төрөөСэтгүүлч, зохиолч Д.Төрмөнхтэй ярилцлаа.

- Ирэх сарын 5-нд нээлтээ хийх "Лардьма" киноны зохиолоороо та ямар санааг илэрхийлсэн бэ? Энэ кинонд юуг өгүүлдэг вэ? Энэ киноноос нийгэмд, хүмүүст хэрэгтэй ямар санааг бид олж харах вэ?


- Анх жүжигчин Б.Навчаа Д.Пүрэвсүрэн хоёр надад хандсан юм. Гэр бүлийн хүчирхийлэл гэж манайд нэг айхтар юм байна аа даа. Энэ тухай кино хиймээр байна гэж хэлсэн. Би хоёр ч удаа уулзаж ярилцаад бичье гэж шийдсэн. Өмнө нь би энэ талаар “Бүсгүйчүүд” нэвтрүүлгээр хөндөж байлаа. Эмэгтэйчүүдийн хориход хоригдож буй хүүхнүүдийн ихэнх нь нөхрөө, найз залуугаа санаатай хөнөөсөн байдаг юм байна. Учир нь тэд хардалт элдэв дарамтаас болж гэмт хэрэгт унадаг байна. Тэд хүч хүрэхгүй болохоор эр хүнийг хүч хүрэхгүй согтуу унтаж байхад нь хөнөөдөг байна. Өөрийг нь зодоод нүдээд байхыг тэвчдэг хирнээ хүүхдийг нь зодохоор тэвчээр нь тас үсэрдэг юм билээ. Ийм л сэдэвтэй кино юм. Би саяхан өөрийн бичсэн нийтлэлүүд болон “Бодлын хулгайч” “Лардьма” хоёр кино зохиолоо эмхтгээд нэг ном гаргалаа. Кино зохиол тийм элбэг олддоггүй юм. Киног үзсэн хүмүүс уншвал сонин. Кинонд зарим хэсэг нь хасагдсан бас зарим газар өөрчлөлт орсон байгааг харж болно.

- Бас олон ангит киноны зохиол бичиж байгаа гэсэн. Монголд олон ангит киноны орон зай их байна. Телевизүүдээр Солонгосын сериал гарах юм. Таны кино бусдаас юугаараа онцлогтой болох бол?


- Уг нь би сериал сонирхдоггүй байлаа. "Бодлын хулгайч" киноны продюсер А.Уянга сериал хийе гэсэн санал тавьж надаар 30 ангитай кино зохиол бичүүлсэн юм. Эхний хагасыг бичээд байтал яагаад ч юм хийхээ больсон. Тэр үеэс би маш олон ангит кино үзэж бүтцийг нь сонирхож эхэлсэн. Солонгос киног  яагаад хүн үзээд байна гэдэг дээр судалгаа хийж бараг тэр өвөлжин ажилласан юм. Тэр үед 1985 оноос хойш одоог хүртэл 30 жил тасралтгүй Германы телевизээр  гарч байгаа "Линден штрассэ" гэдэг олон ангит шууд драм байдгийг олж мэдсэн. Тэр кино долоо хоногийн сүүлээр гардаг. Гэхдээ тэр долоо хоногт гарсан киноны  үйл явдлуудыг таван айл таван өөр өнцгөөс ярьдаг юм билээ. Германчууд тэр киног маш их үздэг. Тэгээд ийм кино хийх юмсан гэж бодох болсон. Сэтгүүлч, зохиолч буюу над шиг хүн л хийх ажил санагдсан. Тэгээд би эхлэлийн дөрвөн ангийг нь биччихээд байж байсан юм. Гэтэл "Товч толь"-д ажиллаж байсан найруулагч Баяраа сонсоод "Би санхүүжүүлэгч хайя. Их сонин юм байна" гээд аваад явсан. Тэгээд л компаниудаар орон гүйж яваад  хөрөнгө босгочихсон. Одоо зургандаа орчихоод байж байна. Би сүүлийн хэдэн ангийг нь хүлээж байна. Яагаад гэвэл ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэгэхээр гадуур болж буй үйл явдал кино зохиолд тусгагдах ёстой болохоор жоохон харзнаад л ...

-Бас улс төржих нээ?


- Амьдралын л тусгал болохоор сонгууль болж байхад худалдаа наймаа хоол унд яриад суухгүй шүү дээ.

-Реклам их орох юм байна. Тийм үү?

Нэг их орохгүй ээ. Гэхдээ кинонд гарч буй таван айлын амьдрал яг л бидний амьдралын хуулбар учраас бараг л үнэн бодит үйл явдлыг харуулна. Д.Намдаг гуай “Хоёр үнэний дунд нэг худлыг хавчуулж бай” гэж хэлсэн байдаг.  Тэгээд  л би сэтгүүлч хүний ажил гээд байгаа юм.

-Хэдийнээс эхэлж гарах вэ бас ямар телевизээр?


- Ю би Эс, 25-р суваг телевиз,  Монгол телевизээр гарах болов уу. Энэ олон Солонгос киног л орлох санаатай. Уг нь аль ч телевиз гаргана даа. Бид үнэгүй өгнө.

- Кино урлаг хөгжихийн давуу талыг нэрлэхгүй юу. Урлаг хүнийг соён гэгээрүүлэх үүрэгтэй байдаг. Тэр дундаа кино бусдын оюун санаанд яаж нөлөөлдөг бол?

- Одоо ном уншихаасаа илүүтэй кино үздэг болсон байна. Хөгжим, уран зураг, уран зохиол бүгд кинонд багтдаг учраас их чухал урлаг. Харамсалтай нь хамгийн азгүй урлаг. Учир нь мөнгөнөөс шууд хамааралтай…Кино хамтын бүтээл учраас яаж ийж байгаад 100 шахуу хүн орчихдог. Нэг хүнд дунджаар сая төгрөг зарцуулдаг гэхээр 100 сая төгрөг зүгээр алга болчихно. Түүнээс гадна  аппарат, техник, тайз, хувцас орно. Сериал арай гайгүй өртөгтэй. Дандаа дотор зургийг нь авчихдаг болохоор.

- Монголын кино урлагийг өнөөдрийнхөөс илүү хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

- Мөнгө хэрэгтэй. Бас төрөөс киног дэмжихгүй бол бид бор зүрхээрээ үүнээс сайн кино бүтээж чадахгүй. Бас сая хүнтэй хотод дөрөвхөн театр байна. Тэд нар нь орлогын талыг авчихна. Тэгэхээр кино хийнэ гэдэг бараг “буяны” ажил болоод байна. Гадаад зах зээлд гарах гэхээр бас л мөнгө шаардагдана. Манайх дэд бүтэцгүй учраас гадныхан ирэхгүй. Дэд бүтэц гэдэг нь чанартэй камер дууны болон бусад бааз гэсэн үг. Тэд олон вагон хог новш чирээд энд ирэхгүй юм.

- Монголын кино жинхэнэ уран бүтээл талаасаа хөгжиж байна уу?

- Ядуу хүмүүс авторский кино хийнэ шүү дээ. Өөрөө бичээд, өөрөө найруулаад, өөрөө тоглоод…Гэхдээ бас яахав.  Надаас эхлээд гадны хөрөнгөөр кино хийгээд дэлхийн 23 шагнал авчихлаа. Энэ нь зарим орны хувьд зүгээр л насны мөрөөдөл.  Бямба, Бямбасүрэн гээд нилээд хэдэн хүн гадны тусламжтай Оскарт нэр дэвшсэн. Өмнөх хөрш хэдэн хүнтэй билээ. Тэгээд хэдэн шагнал авсан бэ гэж харьцуулбал бид бараг олон шагналтай. Хүнийхээ тоонд хуваавал шүү дээ. Тэгэхээр учир байгаа биз. Дэлхийн хэмжээний ганц ч шагнал аваагүй улс орон  байгаа.

- Хуучны кино үйлдвэр шиг үйлдвэр байх ёстой юу? Эсвэл киноны зөвлөл гэж байх ёстой юу? Та юу гэж бодож байна?

- Хуучны кино үйлдвэр манайд огт хэрэггүй. Дээр өгүүлсэн дэд бүтцийг гадныхан  хийнэ. Том компанитай гэрээ  хийдэг шүү дээ. Холивууд бол асар том кино үйлдвэрийн газар. Анх би очиж үзээд "Өө энэ чинь маш том мужааны цех юм байна шүү дээ" гэж бодсон. Манайд багахан хувилбар хийж болно. Гэхдээ цоо шинээр. Нэг уулын амыг аваад л тайз барьдаг юм билээ. Солонгост бараг Улаанбаатараас том шахуу студи бий. Хуучин хогийн цэг байсан юм гэсэн. Одоо тэнд өдөр бүр үйлдвэрлэл явж байдаг.

- Ямар киног өгөөжтэй, хүнд хэрэгтэй гэдэг юм бэ? Сүүлийн үед Холливүүдийн кинонуудыг их шүүмжилдэг болсон байна.


- Хүн бүр янз бүрийн киног сайн гэх байх. Миний хувьд Европийн кино үзэх дуртай. Артхаус чиглэлийн киног их сонирхдог. Одоо манай залуус ч их сонирхдог болж. Манайд зохиж магадгүй. Монгол ухаан их сонин юм шүү дээ. Тиймээс "Нохой хүний урд төрөл" гэсэн миний кино маш олон шагнал авсан юм. Үйлийн үрийн тухай өгүүлсэн шүү дээ. Гэхдээ үйлийн үр гэхээр хүмүүс муу зүйл боддог. Нохой хүн болж төрөх нь өөдрөг үйлийн үр биз дээ. “Аватар” ч бас л нэг хөлгүй нөхөр хөлд ороод дуусдаг биз дээ.

- Таныг залуусын хүмүүжлийн талаар, Монгол хүний мөн чанарын талаар зохиол бүтээл бичвэл их сайн бичих байх гэж хүмүүс ярьдаг. Үүнтэй та санал нийлэх үү?

Бас болно. “Чөтгөрийн хотын тэмдэглэл” гээд өөрийнхөө Нью Иоркод байсан түүхээсээ сэдэвлээд бичсэн юм. Харамсалтай нь хүмүүс чөтгөр шулам сүнсний тухай гардаг олон номтой андуураад нэг их авдаггүй юм. Уншсан хүмүүс их талархдаг. Гэхдээ одоо ном уншихаа бараг больсон шүү дээ. Сая хүнтэй хотод 500 хувь хэвлэгдсэн ном зарагдах гэж хоёр жил болж байна шүү дээ. Тэгэхээр хэд нь уншдаг нь ойлгомжтой. Уг нь кг боорцогны үнэтэй шүү дээ.

-Ер нь монголчуудын энэ их айхтар өөрчлөгдөж буй хүн чанар, зан харилцааны талаар ямар бодолтой явдаг вэ?


Мөнгө гэдэг бурхантай улс аргагүй шүү дээ. Хэтэрхий гадагшаа харж амьдарч байна. Гадаад  бол гоё. Гоё хувцас машин, байшин гээд л... Мөнгөөр зөвхөн гадна талыг засдаг юм шүү дээ. Дотогшоо харах гэдгийг сонсоод хөх инээд нь хүрнэ. Унших, бодох, өөрийнхөө сэтгэлийг ажиглах гэдэг нь дотогшоо чиглэж байгаа хэрэг. “Айлаас эрэхээр авдраа ух” гэвэл авдраасаа мартсан юмаа олох гэж ойлгоно. Уг нь сэтгэлээ сайн ух. Хог новшоор дүүрсэн сэтгэлээ эхлээд цэвэрлэ гэсэн үг юм. Өдөр бүр авдартаа хог  түүж хийгээд явдаг биз дээ. Машин бариад өглөө гэрээсээ гарна. Өдөржин маань шиг хараал хэлсээр ирнэ. Зурагт үзэхээр хог, сонин уншихаар тэр чигээрээ хог. Тэгээд л сэтгэл чинь хогийн сав болоод байгаа юм.

- Бас сэтгүүлч хүний хувьд залуу сэтгүүлчдэд юуг “анхаар” гэж хэлэх вэ?


- Уучлаарай би ч гэсэн сэтгүүлч. Сонин зурагт сайт тэр аяараа хогийн сав болж. Хог түүдэг бөбө шиг  баймааргүй байна. Өнөөх тв, сонин нь бас хог авдаг цэг шиг байх юм. Стрессийг их ярих юм. Тэр нь чимээгүй, тоосон ч тоогоогүй ч далд ухамсарт хог дүүрэхийг хэлээд байгаа юм. Уур уцаар нь түүний илрэл нь юм. Хаа  сайгүй хог байна даа хө. Оросын болон гадны телевизүүдийг бид харж байна. Хог чихэхгүй байгаа биз дээ? Орос телевизээр Солонгос сериал гарч байна уу? Дойче веллегээр гарч байна уу?. Дандаа өөрсдийнх нь сериал гарч байгаа биз дээ. Хуучин машинаар хотоо дүүргэнэ. Энд тэндхийн хогоор толгойгоо дүүргэнэ. “Хоёр үнэний дунд нэг худлыг хавчуул” гэдэг сэтгүүл зүйд ч хамаатай үг.

- Та цаашид яг юу гэж дуугарах вэ?

Энэ “Усны гудамж” цаашаа үргэлжилбэл надад их таарч байна. Гэхдээ сериал их хэцүү юм. Бүх юмыг залгичихна. Сайхан нийтлэл, дангаараа кино болчих санаа бүгдийг нь үмхэчихдэг золиг байна. Бараг 600 хуудас 30 анги болох юм. Тойм сэтгүүлд бараг долоо хоног алгасахгүй нийтлэл бичдэг цаашид ч бичнэ. Уг нь Ю.Цэдэнбал, Филатово хоёрын тухай томоохон хэмжээний кино хийе гэсэн эртний бодол бий. “ФИЛАТОВО“ гэж нэрлэх санаатай. Судалгаа хийж байна. Энэ кино зохиол дуусаад орох бодолтой. Гэхдээ бас л мөнгөнөөс хамаарна. Ийм киног муу хийж болохгүй. Тэгэхээр бас л мөнгө гээд таг зогсох нигууртай. Москвад өнгөрүүлсэн долоо жилийн  тухай юм. Гэхдээ их л том хөдлөхгүй бол хэцүү. Оросуудтай хамтрах санаатай бодож сууна.

- Жүжгийн зохиол бичье гэсэн бодол байдаг уу?

- Байхаар барахгүй эхний зохиолоо бичээд Д.Урианхай багшдаа уншуулж байгаа. “Цонхон дээр суусан ялаа “ нэртэй жүжиг. Бас багын найз С.Саранцацралттай үзэсгэлэн гаргах гэсэн маш том проект явж байгаа. Бас л мөнгө гээд л байж байна. А саундтай хамтраад консепт альбом гаргаад бараг дуусч байна. Үйлийн үрийн тухай юм. Пинк флойд шиг нэг сэдэвт консепт альбом юм. Үгийг нь би, аяыг нь Тэмүүлэн хийсэн. Удахгүй гарна. Дараа нь тоглолт, жүжиг сүүлд нь кино болгох санаатай. Киног бодвол зардал багатай гэж бодоод л жүжиг рүү орох санаатай байна. Хошин шогийг үздэг шиг олон хүн үзэхгүй байна. Гэхдээ бас гайгүй үзээд байх шиг байна.

-Хамгийн  сүүлд бясалгалын тухай хэдэн үг хэлэх үү. Таныг бясалгал хийдэг гэж сонссон?

Хүмүүс надаас "Бясалгал хийгээд юу олж авдаг юм бэ?" гэж асуудаг. Би "Юу ч олж авдаггүй. Харин их юм алддаг" гэдэг. Юугаа алддаг юм бэ гэдэг. Би уур уцаар, шунал, хувиа бодох, өөрийгөө лаг гэх бодлоо алдсаар байна. Яаруу зан алга болж байна. Атаархуу зан бараг алга болсон. Их олон юм аа алдсан. Цаашдаа ч алдсаар л байх байх. Ер нь их юмаа алдаж байгаа…
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ***** (122.201.18.206)
    маш их хүндэлдэг байлаа.харамсалтай нь ар өврөөр яг л гэрийн авгай шиг дэндүү их хов жив чалчдагийг нь мэдээд гутсан.өөрийгөө л гайхамшиг бусдыг нохойн ***** гэж боддог хүн.юутай ч амжилт хүсье дээ нэгэн нохойн баасаас
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • ochir.d (182.160.34.99)
    sain yrijee akh mini
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
  • ***** (182.160.33.206)
    Сонин зурагт сайт тэр аяараа хогийн сав болж. Хог түүдэг бөбө шиг баймааргүй байна. Өнөөх тв, сонин нь бас хог авдаг цэг шиг байх юм. Стрессийг их ярих юм. Тэр нь чимээгүй, тоосон ч тоогоогүй ч далд ухамсарт хог дүүрэхийг хэлээд байгаа юм. Уур уцаар нь түүний илрэл нь юм. Хаа сайгүй хог байна даа хө. Оросын болон гадны телевизүүдийг бид харж байна. Хог чихэхгүй байгаа биз дээ? Орос телевизээр Солонгос сериал гарч байна уу? Дойче веллегээр гарч байна уу?. Дандаа өөрсдийнх нь сериал гарч байгаа биз дээ. Хуучин машинаар хотоо дүүргэнэ. Энд тэндхийн хогоор толгойгоо дүүргэнэ. “Хоёр үнэний дунд нэг худлыг хавчуул” гэдэг сэтгүүл зүйд ч хамаатай үг.
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 0 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 48 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 15 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 29 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 9 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 23 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 53 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 23 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК