Английн
нэр хүндтэй “Guardian” сонин өнгөрсөн долоо
хоногийн дугаартаа яг ингэж бичжээ. Манай нийслэлийн удирдлага л биш бол
монголчуудын огт сонсож дуулаагүй энэ содон мэдээг “Guardian” сонин хэрхэн бичсэнийг товчлон толилуулья.
Английн
нэр хүндтэй “Guardian” сонин өнгөрсөн долоо
хоногийн дугаартаа яг ингэж бичжээ. Манай нийслэлийн удирдлага л биш бол
монголчуудын огт сонсож дуулаагүй энэ содон мэдээг “Guardian” сонин хэрхэн бичсэнийг товчлон толилуулья.
“Монголын геоинженерүүд Улаанбаатар хотыг зуны цагт сэрүүцүүлж байх аварга том мөсөн байгууламжийг нийслэлдээ байгуулахаар ажиллаж байна. Нэг тэрбум төгрөг буюу 760 мянган долларын өртөгтэй энэ төслийн хүрээнд Улаанбаатарт байрлуулах дэлхийн бараг хамгийн том энэ мөсөн байгууламж барилга байшинд ажиллуулж буй сэрүүцүүлэгч төхөөрөмжид зарцуулж буй эрчим хүчийг хэмнэхээс гадна хотын ундны болон цэцэрлэг услах эх үүсвэр болох ажээ. Төслийг хэрэгжүүлж буй Их Британи-Монголын ECOS & EMI компанийн мэргэжилтнүүд Туул голын мөсийг тусгай технологиор өрөмдөх бөгөөд цооногоор гарч ирсэн голыг ёроолын ус хуримтлагдан хөлдсөөр асар том мөсөн уул бий болгох гэнэ. Байгальд голын ус ийм маягаар долоон метр хүртэл өндөр мөсөн бүтэц бий болгосон нь тохиолддог байна. Төлөвлөсөн ёсоор бол ингэж үүсгэсэн уул өвөлдөө өндөрссөөр байх бөгөөд зун нь хайлж, орчноо сэрүүцүүлэхийн хамт цэвэр ус гаргах аж. Төсөл амжилттай хэрэгжвэл энэ туршлагыг өвөлдөө дулааны хэм нь +5-аас -10-д хүрдэг дэлхийн бусад хотуудад нэвтрүүлэх зорилготой байгаа ажээ. “Дэлхийн туйл, уул нуруудын оройн мөс хайлж байна хэмээн сандарч дэвхцэж байхын оронд энэ үзэгдлийг байгальд ээлтэй байдлаар ашиглах хямд төсөр арга олохоо бодсон нь дээр юм. Байгальд үүсч болох мөсөн давхаргыг үр өгөөжтэй ашиглаж сурвал мөнх цэвдэгтэй тэмцэж, зундаа сайхан сэрүүхэн орчин бий болгож болно” гэж Монголд олон жил ажиллаж буй Английн геологич Робин Грэйсон хэлжээ. Мөсөн давхарга үүсэх энэ үзэгдлийг хүн төрөлхтөн ямар нэг байдлаар ашигладаг болсоор удаж байна. Хойд Солонгост үүнийг дайны үед танкийг гол гатлуулахад ашиглаж байсан бол Орост өрөмдлөгийн тавцан болгон хэрэглэж байжээ”