Өнгөрсөн баасан гарагт Нью-Жерсид залуу дуучин Жастин Бибер гурван сартай хүүгийн эцэг эсэхээ тогтоолгох шинжилгээ өгчээ. 20 настай Мариа Яатер түүнийг хүүхдийнх нь эцэг гэж зүтгэсээр байгаа юм. Шинжилгээний хариу гарахаас өмнө түүнийг ямар нэгэн мэдэгдэл хийхгүй байхыг хуулинхан зөвлөсөн тул энэ хэрэг одоохондоо нам тайван байгаа юм. Холливудын шинэ бас сайхан хос гэгддэг Селена Гомез, Жастин Бибер нарын харилцаа цаашид хэрхэх нь удахгүй тодорхой болох гэнэ. Хэрэв энэ бүхэн үнэн бол Жастинтай ойр, дотно байхаа болино гэж Селена аль хэдийн мэдэгдээд байгаа билээ.
Б.Баяр