Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дипломат төлөөлөгчийн газар нээх, сэргээн ажиллуулах тогтоолын төслийг баталлаа

2013-6-07
0
ЖИРГЭХ
    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.06.07/ нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаархи төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар танилцуулав.
36697-26214700    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.06.07/ нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаархи төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар танилцуулав.

Шинээр нээх Дипломат төлөөлөгчдийн газруудын байршлыг сонгохдоо Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл, олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутаг дахь тухайн улсын нэр хүнд, нөлөө, тухайн улстай хийж буй худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа, тэнд оршин сууж буй монгол иргэд болон харилцан зорчиж буй иргэдийн тоо, манай улс дахь бодит ашиг сонирхол зэргийг харгалзан үзсэн гэдгээ Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдлаа.

Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын болон Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай энэхүү тогтоолын төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлснийг тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.3 дахь заалтын дагуу Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта хотод Монгол Улсын Элчин сайдын яам, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын нийслэл Бразилиа хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээх, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Монгол Улсын Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хотод Монгол Улсын Консулын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод Монгол Улсын Консулын газар тус тус нээж ажиллуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Монгол Улсын Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээн ажиллуулахыг тустай заалт болгож нэмсэн УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн М.Энхболд зардал төсөв, орон тооны хувьд ямар байх юм бэ, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг хэрхэн харж байгаа вэ, татварын орлого хангалтгүй байгаа энэ үед олон газар нээх гэх нь хэр зохимжтойг анхаарах нь зүйтэй юм, Истанбулаас бусад нь шаардлагагүй санагдаж байна гэдгээ хэллээ. Энэ талаар сайд Л.Болд хариулахдаа, яамны зүгээс цаашид хоёр талдаа Элчин сайдын яамыг харилцан нээх зарчмыг хэрэгжүүлнэ. Энэ тогтоолд заагдсан газар орнуудын тухайд нэмэлт зардал гаргаж зөвхөн нээхийн тулд нээх гэж байгаа юм биш гадаад бодлогын чиглэл, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааны байдал зэргийг харгалзан оруулж ирж байгаа юм. Хэрэв тогтоолын төсөл дэмжигдвэл ирэх жилийн төсөвт дарамт учруулахгүйгээр яам өөрийн төсөв, орон тоонд зохицуулан шийдэх боломжтой гэдгийг хэллээ. Харин гишүүн О.Баасанхүү гадаад улсад суугаа консул нь тухайн оронд байгаа иргэдийнхээ төлөө илүүт анхаарал тавьдаг байх ёстой, төсөв нь хэр байдаг юм бэ, Бразилээс газар нутгийн хувьд илүү байршилтай Чилид Дипломат төлөөлөгчийн газар байж болохгүй юу гэдгийг тодруулахад сайд Л.Болд “Ер нь Гадаад харилцааны яам бол иргэн бүрийн гадаад яам байх ёстой. Иймээс иргэндээ шаардлагатай үед туслалцаа үзүүлэх нь нэн чухал юм. Харин төсөв хөрөнгө, хүн хүчний хувьд хангалттай биш байгаа. Бразилийн хувьд бүс нутагтаа тэргүүлэх орон. Харин Чилийн тухайд харилцан нээх асуудал одоогоор байхгүй. Гэхдээ зэсийн томоохон олборлогч орон учраас цаашдаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтой” гэсэн хариулт өгөв.

Мөн тогтоолын төслийн талаар гишүүн Н.Батцэрэг, Ц.Нямдорж нар асуулт асууж, гишүүн Д.Ганбат, О.Баасанхүү, Л.Цог нар төслийг дэмжиж байгаа, гишүүн Ж.Батсуурь, М.Энхболд, С.Бямбацогт нар дэмжихгүй байгаагаа хэллээ. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    10 цаг 32 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 7 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    14 цаг 51 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 14 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    15 цаг 39 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 3 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 5 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    17 цаг 27 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 32 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 1 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 4 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    19 цаг 45 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    20 цаг 43 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    20 цаг 56 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 5 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    21 цаг 27 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 54 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    21 цаг 54 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    21 цаг 54 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    21 цаг 59 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК