Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2013-6-07
0
ЖИРГЭХ
    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.06.07/ нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.
36705-26214700    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.06.07/ нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.

Энэхүү хуулийн төсөлд импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 1 хүртэл жилийн доторхи шинэ автобус, троллейбусыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон хуулийн дагаж мөрдөх хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэл тогтоохоор тусгажээ. Ингэснээр төсөвт дарамт үүсэхгүй, төрөөс энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийг дэмжсэн, нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэх, нийгмийн захиалгат үйлчилгээг хэвийн явуулах, агаарын бохирдол болон замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломж нэмэгдэхээс гадна энэ салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах чухал арга хэмжээ болно гэж Засгийн газар үзэж байгааг УИХ-ын гишүүн, уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр танилцуулсан юм. Уг хуулийн төсөлтэй уялдуулж “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь боловсруулжээ.

Төсвийн байнгын хороо энэхүү хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдрийн хуралдаанаараа хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 3 саналын томъёоллоор санал хураалгаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг сонсов.

УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд газрын тосны бүтээгдэхүүнээр нэг орноос шууд хараат байдлыг багасгаж, улмаар 2020 он гэхэд дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангахаар заасан. Мөн УИХ-ын 2011 оны 65 дугаар тогтоолоор “Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталж, газрын тосны үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгож, газрын тосны салбарыг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бодлого хэрэгжүүлэх, нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн судалгааг хийх, бүтээгдэхүүн худалдан авах болон төрийн санхүүжилтэд Засгийн газраас баталгаа гаргах асуудлыг судлах, хууль тогтоомжийн дагуу хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, нүүрсний давхаргын метан, занар, байгалийн битум, тослог элс зэрэг уламжлалт бус эх үүсвэрээс өндөр технологийн аргаар байгаль орчинд ээлтэй шингэн болон хийн түлш боловсруулах асуудлаар мэргэжлийн, төрийн болон судалгаа, шинжилгээний байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын үүсгэл санаачилгыг дэмжиж, үр дүнд хүргэхээр заажээ. Түүнчлэн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт боловсруулах үйлдвэр байгуулж Монгол Улсад олборлож байгаа ашигт, малтмал газрын тосны бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрт эхний ээлжид нийлүүлдэг болох, Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт тусгасны дагуу газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг бий болгох, нүүрснээс хий шингэн түлш гаргах ажлыг эрчимжүүлж, шатдаг занар, нүүрсний химийн үйлдвэрийг хөгжүүлэх судалгааг хийх болон хийн түлшний аюулгүй ажиллагааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлж, хийн түлшний тээвэрлэлт, хадгалалт, түгээлт, борлуулалт зэрэг үйл ажиллагаанд тавих стандарт нормыг сайжруулах зорилт дэвшүүлсэн.

Өнгөрсөн оны байдлаар манай улс нийтдээ 1.2 тэрбум ам.долларын түлш шатахууныг импортолсон байна. Цаашид улс орны эдийн засаг, ялангуяа уул уурхай, дэд бүтцийн салбарын өсөлттэй уялдан түлш шатахууны хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэх нь судалгаагаар харагдаж байгаа аж. Иймээс өсөн нэмэгдэж байгаа энэхүү хэрэгцээг хангах үүднээс түлш шатахуун үйлдвэрлэх үйлдвэрийг технологийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг, тусгай зориулалтын барилгын материалыг импортлоход гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх замаар татварын таатай орчин бүрдүүлж өгөх нь газрын тосны бүтээгдэхүүний импортыг орлох дотоодын үйлдвэрийг барьж байгуулан импортын хараат байдлаас гарахад томоохон түлхэц болно гэж Засгийн газар үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Хөрөнгө оруулалтын дүн хэмжээнд шууд нөлөөлдөг гааль, НӨАТ-ыг чөлөөлснөөр нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 10-15 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Ингэснээр гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх боломжтой болох юм байна.

Төсвийн байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төсөл санаачлагчийн саналаар хуулийн төслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай гэсэн хоёр тусдаа хуулийн төсөл болгож өөрчилснөө байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад хуулийн төслийг тус тусад нь хоёр хуулийн төсөл болгож батлуулахаар гаргасан санал дэмжигдсэнгүй. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Мөн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Манай улсын ойн сан бүхий газар 18592.4 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.89 хувийг эзэлдэг агаад үүний 75,4 хувь нь шилмүүст, навчит ой, 24.6 хувь нь заган ой байдаг аж. Гэвч ойн сангийн зонхилох хувийг эзлэх шилмүүст навчит ойн талбай, нөөцийн сүүлийн 10 жилийн өөрчлөлтөөс үзэхэд ойгоор бүрхэгдсэн талбай 244,3 мянган га-гаар хорогдсон байхад ойгоор бүрхэгдээгүй талбай 434,9 мянган га-гаар нэмэгдсэн байна. Ойн сан доройтолд орж байгаагийн гол шалтгаан нь ойн ихэнх хэсэг нь аглаг бөглүү хөвчид байдаг учраас ойн гол нөөцөд хүрч ажиллах дэд бүтэц хөгжөөгүйн улмаас ойд авч явуулах ойжуулалт, арчлах, цэвэрлэх, нөхөн сэргээх зэрэг ойн аж ахуйн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэггүй, эдгээр ажлыг хийх зардал өндөр, хөдөлмөрийн үнэлэмж ч бага байгаатай холбоотой гэж салбарын яам үзэж байгаа аж.

Улс орны ойн төлөв, нөхцөл байдлыг харгалзан өнөөгийн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэрэглээний мод, модон материалын хэрэгцээг гадаадын зах зээлээс импортоор авах, үүнийг төр, засгаас хөхүүлэн дэмжиж, эдийн засгийн дэмжлэг, татварын хөнгөлөлт үзүүлэх нь чухалчлагдаж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд Канад загварын модон арга бүтээц хийцтэй байшинг барих, хөдөө орон нутгийн сумын төвийг тохижуулах, барилгажуулахад хямд өртөгтэй, эдийн засгийн болон дулааны хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй барилгыг барихад түүнд шаардагдах гол түүхий эд болох зүсмэл модон материалын импортын нэмэгдсэн өртгийн татварыг тэглэх нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болно хэмээн Засгийн газар үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулсныг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм. Мөн өдрийн үдээс хойш Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан түр завсарлав.

Одоо Төсвийн байнгын хороо хуралдах агаад дараа нь чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.18.26)
    “НӨАТ-ын хуулийг Хаврын чуулганаар batluulahgui bol Засгийн Газрыг ogtsuulah heregtei, har dans chini burdeed udaj baigaa shuu Altanhuyagaa
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    10 цаг 33 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 7 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    14 цаг 51 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 14 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    15 цаг 39 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 3 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 5 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    17 цаг 27 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 32 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 1 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 4 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    19 цаг 45 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    20 цаг 43 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    20 цаг 56 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 5 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    21 цаг 27 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 54 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    21 цаг 54 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    21 цаг 54 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    21 цаг 59 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК