зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Манай гаргийн хамгийн том амьтад

2013-6-30
0
ЖИРГЭХ
Амьд байгалийн сор нь болсон олон зүйлийн амьтад дундаас дэлхий дээрх хамгийн том хэмээн цоллогдсон үлэмж биет амьтдын сонирхолтой ертөнцөөр аялахыг урьж байна.
Амьд байгалийн сор нь болсон олон зүйлийн амьтад дундаас дэлхий дээрх хамгийн том хэмээн цоллогдсон үлэмж биет амьтдын сонирхолтой ертөнцөөр аялахыг урьж байна.

1
1. Одоо амьдарч буй хамгийн том амьтан - Цэнхэр халим

Далайн сүүн тэжээлтэн цэнхэр халим нь манай гарагийн хамгийн том амьтан юм. Тэдний биеийн урт 30 м байх агаад 180 тн ба түүнээс хүнд жинтэй байдаг. Цэнхэр халимны хэл нь 2.7 тн жинтэй байдаг нь Азийн дундаж заантай тэнцэх хэмжээний бөгөөд 600 кг зүрхтэй байдаг ажээ. Гэвч тэдний тархи нь ердөө 6.91 кг жинтэй байдаг нь багагүй сонирхол татам юм. Нас бие гүйцсэн цэнхэр халим “криль” хэмээн нэрийддэг нэгэн зүйл жижиг загасаар хооллох бөгөөд өдөрт 40 сая буюу 3.6 тн жинтэй тэнцэх хэмжээний “криль” загасаар хооллох нь бий ажээ. Харин тугалны хувьд төрсний эхний 7 сар өдөрт 400 л сүүгээр хооллож, 24 цагт 90 кг жин нэмж байдаг эх дэлхийн аргагүй л үлэмж биетэй амьтан юм байна.  

1
2. Эх газрын хамгийн хүнд жинтэй амьтан: Африкийн заан

Эх газрын хамгийн хүнд жинтэй амьтан болох Африкийн заан нь дэлхийн хамгийн хүнд басхүү үлэмж биетэй амьтан юм. Эр нь 3.3 м - 3.96 м өндөр, 6 м - 7.5 м урт биетэй, 6 тн жинтэй байх бол эм нь 5.4 м - 6.9 м урт, 2.7 м орчим өндөр, 3 тн жинтэй байх ажээ. Африкийн зааны биеийн бусад онцлох зүйл нь Азийн заануудтай харьцуулахад чих болон соёо томтой байх ба соёо нь бүхий л амьдралынх нь туршид ургадаг байна. Нас биенд хүрсэн Африк заан сүрдмээр харагддаг учир хэр баргийн амьтдын дайралтад өртдөггүй боловч дөнгөж төрсөн тугал руу нь харин арслан, матар болон цөөвөр чоно  дайрах нь бий гэнэ.

1
3. Эх газрын хамгийн өндөр амьтан: Анааш

Анааш нь эх газрын буюу хуурай газрын сүүн тэжээлтэн амьтдаас хамгийн өндөр хос туурайтан амьтан юм. Тэдний биеийн өндөр 5 м - 6 м хүрдэг бөгөөд эр нь дунджаар 1.6 тн, харин эм нь 830 кг жинтэй байдаг байна. Анаашны хүзүү нь бараг 2 м орчим байдаг ба энэ нь бараг биеийнх нь тал өндөр болдог ажээ. Өдгөө дэлхий дээр есөн төрөл зүйлийн анааш амьдардаг бөгөөд эдгээр нь гол төлөв биен дээрх толбоороо өөр хоорондоо ялгагддаг байна.

1
4. Дэлхий дээрх хамгийн том махчин амьтан: Өмнөдийн далайн хав

Өмнөдийн далайн хав нь эдүгээ цагт амьдарч буй хамгийн том махчин амьтан гэнэ. Эр далайн хав нь эм далайн хавнаасаа даруй тав, зургаа дахин хүнд жинтэй буюу эм нь 400 кг - 900 кг жинтэй, 2.6 м - 3 м урт биетэй байхад эр нь 2.2 тн - 4 тн жинтэй, 4.5 м - 5.8 м урт биетэй байдаг байна. Эх дэлхийн аварга махчин эл амьтныг судалсан түүхэнд хамгийн том нь 1913 онд Өмнөд Жиоржиагаас олдож байсан бөгөөд 6.85 м урт, 5 тн жинтэй байсан гэнэ. Түүнчлэн тэд хоёр цагт 1400 м-ийн гүнд хүртэл шумбаж чаддаг хосгүй чадвартай амьтад ажээ.

1
5. Эх газрын хамгийн том махчин амьтад: Туйлын цагаан баавгай болон Кодияк баавгай

Туйлын цагаан баавгай болон хүрэн баавгайн хамгийн том төрөл болох Аляскийн баруун өмнөд бүлэг арлуудаар нутагладаг Кодияк баавгай нь эх газрын хамгийн том махчин амьтдаар нэрлэгдэж байна. Эдгээр баавгайн биеийн хэмжээ нь эн тэнцүүхэн учир аль нь илүү том болохыг мэдэхэд нилээд төвөгтэй ажээ. Тэдний биеийн өндөр 1.6 м гаран ба биеийнх нь урт 3 м хүрдэг байна. Дэлхий дээрх хамгийн хүнд жинтэй хэмээн тэмдэглэгдсэн цагаан болон хүрэн баавгай нь 1.003 кг ба 1.135 кг хүрч байжээ.

1
6. Хэвлээр явагч хамгийн том амьтан: Матар

Давст хэмээн тодотгосон далай тэнгисээр амьдардаг “Crocodylus Porosus” хэмээх эл матар нь дэлхий дээрх хамгийн том хэвлээр явагч амьтан юм. Энэхүү матрыг Хойд Австралиас Зүүн Өмнөд Азийн болон Энэтхэгийн зүүн эрэг орчмоос олж болох бөгөөд нас бие гүйцсэн энэ төрлийн эр матар 409 кг - 1 тн жинтэй, 4.1 м - 5.5 м урттай байдаг байна. Энэ нь матрын бусад төрлүүдээсээ биеийн урт нь даруй 4.8 м хүрдэг цорын ганц төрөл бөгөөд эзэмшил газар нутагт нь халдсан ямар ч амьтныг далайн усны эсвэл хуурай газрын гэдгээс үл хамаарч газар нутгаа хамгаалан дайрдаг махчин амьтан гэнэ.
 
1
7. Дэлхий дээрх хамгийн том хоёр нутагтан амьтан: Хятадын аварга саламандер гүрвэл

Хятадын уул хад болон нуурын усанд амьдардаг “Andrias Davidianus” хэмээх энэхүү газар уснаа явагч гүрвэл нь устаж мөхөх аюулд тулаад байгаа нэн ховор амьтан бөгөөд дэлхийн хамгийн том хоёр нутагтан гүрвэл юм. Эдгээр амьтдын ховордох болсон шалтгааныг байгалийн хүчин зүйлсийн болон хүний буруутай үйл ажиллагаатай холбон авч үздэг бөгөөд Хятадын уламжлалт анагаах ухаан болон хүнсэнд хэт олноор барьж хэрэглэх, орчны бохирдол зэрэг цөөнгүй хүчин зүйлсээс улбаатайг тогтоожээ.Дэлхийн хамгийн том гэгддэг газар уснаа явагч тэдний биеийн урт 180 см боловч хүнсэнд хэрэглэгддэг эл амьтан сүүлийн жилүүдэд нарийн хэмжиж тогтоосон эл уртдаа төдийлөн хүрч, томрохгүй байгаа юм байна.
 
1
8. Дэлхийн хамгийн том туулай: Фламандын аварга туулай

XVI зууны тэртээ Бельгийн Гент хотноо анхлан гаршуулж эхэлсэн Фламандын тэжээмэл аварга туулай нь дэлхийн хамгийн том туулай гэнэ. Тэдний биеийн жин 12.7 кг хүрдэг бөгөөд навчит ургамал болон жимс, луувангийн тогтоосон хэмжээт хүнсээр тэжээдэг байна. Ингэснээр хэт таргалж жингийн илүүдэлд орохгүйгээс гадна бөөрийг чулуужихаас урьдчилан сэргийлдэг ажээ.

1
9. Дэлхий дээрх хамгийн том сарьсан багваахай: “Алтан титэмт нисдэг үнэг”

Филиппиний нутгаар үзэгддэг ховордсон амьтдын нэг болох “Acerodon Jubatus” хэмээх нэгэн зүйл сарьсан багваахай нь дэлхийн хамгийн том сарьсан багваахайнд ордог ажээ. “Алтантитэмт нисдэг үнэг” ч гэж нэрлэдэг эл аварга багваахайн биеийн урт 55 см, жин нь 1.5 кг байх бөгөөд далавчны өргөн нь 1.8 м хүрдэг байна. Филиппиний ширэнгэн ойд амьдардаг тэд жимсээр хооллодог юм байна.

1
10. Дэлхий дээрх хамгийн том мэрэгч амьтан: Капибара

Өмнөд Америк болон Андын нуруудын чийглэг, устай газар амьдардаг “Капибара” буюу “Hydrochoerus Hydrochaeris”нь дэлхийн хамгийн том мэрэгч амьтан гэнэ. Нас бие гүйцсэн Капибара нь 1.5 м урт, 0.9 м өндөр, 105.4 кг жинтэй байдаг байна. Тэд 10 - 20-иороо, зарим тохиолдолд 100 орчимоороо нэг бүл болж сүрэглэн амьдардаг ажээ.   

1
11. Дэлхий дээрх хамгийн том ясархаг загас: Наран загас

“Mola Mola” гэж нэрлэдэг далайн “Наран загас” нь Гиннесийн дэлхийн дээд амжилтууд номд бүртгэлтэй хамгийн хүнд жинтэй ясархаг загаснуудын нэгт тооцогддог ховор загас юм. Энэхүү загасны 29.000 орчим төрөл зүйл байх ба мөгөөрсний оронд гавал ястай байдгаараа сээр нуруутан амьтдын өвөг гэж хэлж болохоор өвөрмөц загас юм.
Биеийнх нь ихэнхи хэсэг нь хавтгай байх эл загас том толгой, сүүлтэй ба нас бие гүйцсэн Наран загас дунджаар 1.8 м урт, 1 тн жинтэй байдаг. Тэдний сэлүүр хоорондын зай нь 2.5 м байх ба 4.2 м хүрч байсан тохиолдол бий бөгөөд 3.3 м урт, 2.3 тн жинтэй үлэмж биетэй Наран загас хүртэл байх ажээ.

1
12. Дэлхийн хамгийн том могой: Анаконда

Дэлхий дээрх хамгийн хүнд жинтэй хэвлээр явагч амьтан бол ”Ногоон” хэмээн тодотгосон “Eunectes Murinus” хэмээх аварга анаконда могой юм. Хамгийн хүнд хэмээн тэмдэглэгдсэн анаконда нь 7.5 м урт, 250 кг жинтэй байсан гэдэг ч үүнээс ч том анаконда байх нь бий гэх яриа байдаг ажээ. Бүр 9.1 м ба түүнээс урт анаконда барьсан хүнд $50.000 долларын шагнал амласан зарлал ч байдаг байна. Үүнээс гадна Зүүн Өмнөд Азийн нутгаар дэлхийн хамгийн том гэгдэх анаконда могойноос урт буюу 9.7 м урттай торлог хээтэй питон могой байдаг боловч жингийн хувьд хамаагүй хөнгөн тул оливийн ногоон өнгөтэй хар толбот анаконда могой дэлхийн хамгийн хүнд жинтэй аварга могойгоор нэрлэгддэг байна.

1
13. Дэлхийн хамгийн хүнд нисдэг шувуу: Далматины хотон шувуу

Хотон шувууны төрөл зүйлд багтах Далматины хотон шувуу нь дэлхий дээрх хамгийн хүнд жинтэй нисдэг шувуу бөгөөд Энэтхэг, Европ болон Хятадын намаг болон гүехэн устай нууруудаар амьдардаг байна. Энэ нь хотон шувуудаасаа хамгийн том нь бөгөөд 160 см - 180 см өндөр, 11 кг - 15 кг жинтэй ба далавч нь 3 м хүрдэг гэнэ.

1
15. Хамгийн том үет хөлтөн: Японы хавч - аалз

Аварга хөлт хавч буюу Японы аалз хэлбэртэй хавч нь дэлхийн хамгийн том үет хөлтэй амьтан ба Япон улсыг хүрээлэн орших далай тэнгисээр нутагладаг ер бусын жигтэй амьтан юм. Тэдний хөлийн урт 3.8 м хүрэх ба 19 кг жинтэй байх ажээ. Дун хэлбэртэн амьтдаар хооллодог улбар шар өнгө, цагаан толботой хавч аалзнууд 100 орчим жил насалдаг урт настай амьтан юм байна.
Д.Идэр
0
ЖИРГЭХ
Санал болгох
Халз барилдаанд жүдоч Д.Төмөрхүлэг ялжээ
Фото: Дэлхий дээрх хамгийн нууцлаг 7 гүүр
Амрах агшин: Ертөнцийн сонин хачин гэрэл зургийн цуглуулга
Интернэт дэх хамгийн олон үзэгчтэй зургууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Г.АриунтуА (203.91.115.49)
    Дэлхийн том амьтан
    2024 оны 03 сарын 18 | Хариулах
  • Д.Дэнсмаа (202.55.188.119)
    Гоё зураг байна
    2024 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (59.153.112.182)
    ГОӨЭСӨГГШЖУӨШЭЛОУ
    2023 оны 10 сарын 25 | Хариулах
  • Хар (103.26.195.99)
    Том юм аа
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zu (103.26.195.99)
    Hooh
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
  • Энхтулга (27.123.214.114)
    Хэрэгтэй мэдээлэл бн
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • билгүүн (182.160.49.51)
    гоё байна
    2013 оны 07 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    5 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    20 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    32 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    33 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    1 цаг 33 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    1 цаг 47 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    3 цаг 22 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    3 цаг 28 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    15 цаг 50 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    18 цаг 51 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    18 цаг 58 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    19 цаг 5 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    19 цаг 8 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    19 цаг 14 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    19 цаг 37 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    21 цаг 53 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    21 цаг 59 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    22 цаг 36 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    23 цаг 5 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК