Франц улсын элчин сайдаар 28 сар
ажилласан ноён Жан Поль Дюмон нутаг буцах болжээ. Тэрбээр өчигдөр
ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзлаа. Уулзалтын үеэр “Монгол орон их
өөрчлөгдөж, ардчилал бэхжиж, хөгжин дэлхийн хэмжээнд байр сууриа олсонд
байртай байна” гэсэн юм. Мөн “Одоо би тэтгэвэртээ гарч чөлөөт иргэн
болно. Тиймээс цаашид Монголын төлөө хамгийн их лобби хийдэг хүн байна”
гэдгээ хэлжээ. Үүний хариуд ерөнхийлөгч “Таны ажиллах хугацаанд хоёр
улсын харилцаанд эрчимтэй ахиц, дэвшил гарсанд баяртай байгаа” гэв.
Францын ерөнхийлөгч Николи Саркози манай улсын төрийн тэргүүнд “Монгол
бол Ази тив дэх “тусгай түнш” шүү” гэдгийг хэлсэн гэнэ. Цаашид хамтын
ажиллагааг хөгжүүлж шүүх засаглалын боловсон хүчин бэлтгэх зорилгоор
Францын Магистратын их сургууль байгуулах хүсэлтэй байгаагаа дуулгажээ.
Б.Ганбилэг

Б.Ганбилэг