МАН-ын дарга С.Батболд Бага хурлынхаа үеэр намын байр суурийг эсэргүүцдэг, олонхийн саналыг сөрдөг зарим гишүүдэд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн. Тэр эсэргүү гишүүдийн дотор Ш.Сайхансамбуу, Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарын нэр орж байгаа юм. Тэд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэж эхлээд намын даргаа огцруулах хүсэлт хүртэл гаргасан билээ.
МАН-ын дарга С.Батболд Бага хурлынхаа үеэр намын байр суурийг эсэргүүцдэг, олонхийн саналыг сөрдөг зарим гишүүдэд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн. Тэр эсэргүү гишүүдийн дотор Ш.Сайхансамбуу, Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарын нэр орж байгаа юм. Тэд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэж эхлээд намын даргаа огцруулах хүсэлт хүртэл гаргасан билээ. Тиймээс МАН-ын дарга энэ асуудлыг хөндөж ярина гэдгийг мэдсэн Ш.Сайхансамбуу нарын гишүүд хурлын үеэр үзэгдсэнгүй. Харин Д.Балдан-Очир гишүүн цухас үзэгдсэн ч хуралд суугаагүй аж.
Намын дарга Сү.Батболд илтгэлдээ “Хувийн сонирхлоор намын дотор хэрүүл маргаан өдөөх, олон саналаар тогтсон бодлогыг ойлгож хэрэгжүүлэхийн оронд зөрүүдэлж өөрийн аминч алдаатай санааг сөргүүлэн тавих, ганцаарчилсан тоглолт хийх гэсэн бусармаг оролдлого бидний дунд байж болохгүй. Нийгэм хөгжихийн хэрээр тийм хүнд улс төрийн орон зай байхгүй болж байна” гэж мэдэгдсэн. Энэ нь дээрх эсэргүү гишүүдэд дараагийн сонгуульд өрсөлдөх “шанс” байхгүй болсныг тодоос тод харуулж байна. Тойрог олдохгүй нь гэдгийг эхнээсээ “соргог”-оор мэдэрсэн тэд түрүүлж хөдөлж эхэлсэн ч УИХ байтугай нам дотроо нэр хүндгүй болж байх шиг. МАН-ын ёс зүйн зарчимаа хэлэлцээд, батлахаараа тэдэнд ямар хариуцлага тооцохоо шийдэх гэнэ. Харин одоогоор сонгуульд нэр дэвших тойрог өгөхгүй гэж дээрх гишүүдийн хамгийн эмзэг, нарийн цэгийг олж хатгав бололтой.
Б.Баяр