Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын томилгооны асуудал эртнээс яригдаж эхэлсэн ч одоог хүртэл маргаантай хэвээр байна. Тус газрын даргаар ажиллаж байсан Б.Батхуягийг өөрчилж түүний оронд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Тогоог томилохоор болсон ч энэ томилгоо бүтэлгүйтсэн билээ. Харин одооноос дээрх албан тушаалд хэнийг томилох асуудал яригдаж эхэлжээ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тус албан тушаалд Хэрлэн гэх залууг зүтгүүлж байгаа бол намын дарга С.Батболд Бүгд найрамдах Энэтхэг улсад элчин сайдаар ажиллаж байсан В.Энхболдыг ажиллуулахаар санал болгож байгаа аж. Ийнхүү нэр хүнд, эд хөрөнгө, эрх мэдэл дагуулсан даргын албан тушаалд намын дарга нар өөрсдийн санал болгосон хүнийг ажиллуулахаар зүтгэж буй ч удахгүй энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдэх юм байна. У.Хүрэлсүх, С.Батболд нарын хэн нь илүү нэр нөлөөтэй болох нь энэ томилгооноос харагдах нь ээ.
Т.Хулан