“Рецедив” гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэгийн шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүх танхимд хаалттай эхэллээ. Хэдийгээр 10.30 цагаас товлогдсон ч Б.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч 12.00 цагт ирсэнээр шүүх хурал цаг 30 минутын дараа эхэлсэн юм. Шүүгдэгч болон хохирогчийн талаас хүмүүс ирсэн ч хаалттай хэлэлцэж байгаа учраас хохирогч болн хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг орууллаа. Хуралд шүүгчээр Б.Баатар, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Н.Намжилжав, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Энхбаатар, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр З.Төмөрхүү, хохирогч Ж.Хонгор, Н.Нарангэрэл, иргэний нэхэмжлэгч Б.Энхзул нар оролцох аж. Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутгаж байгаа юм.
Б.Чимэг