БНХАУ-ын "Чайналко" компани Австралийн "Рио
Тинто"-той хамтарч Гвинейн Симанду ордоос төмрийн хүдэр олборлох гэрээг
өнгөрсөн онд байгуулсан билээ. Багаар бодоход 2.4 тэрбум тонн төмрийн хүдрийн
нөөцтэй хэмээгддэг Симанду ордод олборлолт хийх төслийн үйл ажиллагааг хариуцах
нэгдэл байгуулсан тухай "Синьхуа" дамжуулав.
Төслийн хүрээнд Симандуд төмөр зам, боомт байгуулж, тус улсад хэдэн арван
мянган шинэ ажлын байр бий болгох аж.
Т.Хулан