зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Өлзийбаяр: 20 жилийн ял онооход ээж нь шоконд орж, эмнэлэгт ухаангүй зургаан хоног байж байгаад нас барсан

2011-11-30
0
ЖИРГЭХ
    Дөрвөн хүний амь насанд хүрсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэбилэгийн шүүх хурал завсарлаж байна. Түүнийг хоёроос дээш хүний амийг санаатай хөнөөсөн, дээрэм, танхай, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд буй. Түүнтэй хамт Ш.Гантулга гэх залуу хүний амь нас санаатай хөнөөсөн, танхайрсан гэх үндэслэлээр шүүгдэж байгаа. Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутгаж байгаа юм.
   Дөрвөн хүний амь насанд хүрсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэбилэгийн шүүх хурал завсарлаж байна. Түүнийг хоёроос дээш хүний амийг санаатай хөнөөсөн, дээрэм, танхай, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд буй. Түүнтэй хамт Ш.Гантулга гэх залуу хүний амь нас санаатай хөнөөсөн, танхайрсан гэх үндэслэлээр шүүгдэж байгаа. Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутгаж байгаа юм. 
 
   Шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд 10.30 цагт эхлэхээр товлогдсон ч зарим өмгөөлөгч  нарыг хүлээсээр 12.00 цагийн үед  хэргийг хаалттай хэлэлцэж эхэлсэн юм. 
 
   Шүүх хуралд улсын яллагчаар О.Мөнхбаатар, даргалагч шүүгчээр Б.Баатар, шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга, тэдний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Намжилжав, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Энхбаатар, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр З.Төмөрхүү, хохирогч Ж.Хонгор, Н.Нарангэрэл, иргэний нэхэмжлэгч Б.Энхзул нар оролцож байна. 

   Хэргийг эргэн сөхвөл, Б.Эрдэнэбилэг нь 2009 онд гурван найзын хамт  архи уужээ. Улмаар хоорондоо  маргалдаж, зодолдсон учир Ш.Гантулгатай нийлэн найз залуусаа хүлж орхисон байна. Гэтэл тэдний нэг нь болох М боомилогдож нас барсан аж. Тэрбээр найз нараа хүлж орхиод гэрт нь очиж, дүүг нь зодон танхайрч, ээжийг нь хүчирхийлсэн байна. Уг хэрэгт нь Баянгол дүүргийн шүүхээс түүнд 23 жилийн ял оноосон ч тэрбээр давж заалджээ. Түүнийг хүний амь насыг санаатайгаар, эсвэл санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн үү гэдгийг шат, шатны шүүхээр шийдэгдэлгүй явсаар дахин  гурван хүний аминд хүрэх нөхцөл бүрдсэн аж. Учир нь уг хэргийн шүүх хурал энэ сарын өнгөрсөн наймдугаар сарын 26-нд болох байсан ч өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон юм. Харин тус өдөр Б.Эрдэнэбилэг нь Баянзүрх дүүрэгт оршин суух өөрийн найз охин Д-г аав ээжийнх нь хамт хөнөөсөн билээ. 

Шүүх хурал эхлэхийн өмнө шүүгдэгч Ш.Гантулгын авга эгч Т.Өлзийбаяртай ярилцлаа.

- Б.Эрдэнэбилэгт холбогдох хүний амь нас хөнөөсөн гэх хэрэгт танай дүү хамт холбогдоод байгаа. Хэргийн талаар жаахан тодруулахгүй юу? 

- Миний дүүтэй холбогдсон хэрэг нь 2009 онд гарсан. Тэгээд шүүхээс тэдэнд 20 жилийн ял оноож, миний дүү Өршөөлийн хуульд хамрагдан суллагдаад байсан юм. Шүүхийн шийдвэрийг Б.Эрдэнэбилэг хүлээн зөвшөөрөөгүйгээс давж заалдаад байсан. Тэгээд өнгөрсөн наймдугаар сарын 26-нд шүүх хурал болох байсан ч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Гэтэл тэр орой нь Б.Эрдэнэбилэг нь гурван хүний амь нас хөнөөсөн байгаа юм. Тэгээд л миний дүүг хоморголоод барьчихсан. Уг шүүх хурлын үеэр дүүд маань зөвхөн танхайн хэргээр ял сонсгож байсан. Тэгтэл өнгөрсөн есдүгээр сарын 9-нд шүүх хурал дөнгөж эхлээд Б.Эрдэнэбилэгийн хэргийг хамтатган шүүнэ гээд дүүг маань хорьчихсон. 

- Өршөөлийн хуулиар суллачихаад тэгээд дахиад хорих үндэслэл байдаг юм уу? 

- Хуулийн байгууллага өөрсдөө мэдэж байгаа биз. Эгч нь энэ талаар мэдэхгүй байна. 

- Дүү чинь Б.Эрдэнэбилэгийг яаж таньдаг юм бэ. Найзууд байсан юм уу?

- Дүү маань Солонгост ажиллаж байгаад ирсэн. Тэр нас барсан Мэндээ гэх залуу нь бас Солонгост ажиллаж байсан юм билээ. Миний дүү Мэндээ ах гээд их ярьдаг байсан. Харин тэр Б.Эрдэнэбилэгийг бол таньдаггүй байсан гэсэн. Тэр гайтай өдөр л Мэндээ ахтайгаа явж байгаад Эрдэнэбилэг нарын хүмүүстэй таарчихсан байгаа юм. Тэгээд айлд очоод хамтдаа архидсан гэсэн. Бүгдээрээ нэлээн халаад хоорондоо зодолдоод эхлэхээр нь Эрдэнэбилэг нь Мэндээгээ хүлсэн байгаа юм. Тэгэхэд нь дүү маань хөлийг нь л дарж өгсөн гэдэг. Тэгээд дүү маань явж, Эрдэнэбилэг Мэндээгийнх рүү явсан байгаа юм. Тэр хооронд нь Мэндээ нь амиа алдчихсан. Тиймээс дүүгээ хүн амины хэрэгт уначихвий гэж маш их айж байна. Уг нь дүүг мааань танхайн зүйл ангиар буруутгаж байсан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр Б.Эрдэнэбилэгийг дөрвөн хүний аминд хүрсэн хэмээн сүр дуулиантай цацагдсан нь дүүг маань дахин хориход нөлөөлсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл чинь маш хүчтэй юм байна. 

- Дүү чинь өөрөө юу гэж байх юм. Дүүтэйгээ ер нь уулзсан уу? 

- Эрдэнэбилэг гэгч нь гурван хүний аминд хүрсэний дараа дүүг маань шууд хорьсон. Түүнээс хойш уулзаж чадаагүй. Гэхдээ өмнө нь уулзахад би хүн амины хэрэг үйлдээгүй. Зүгээр хүлж өгчихөөд л яваад өгсөн гэж хэлж байсан удаатай. Дүүгийнхээ барааг дөнгөж сая л харлаа. Царай алдчихаж. Хэчнээн хөөрхөн хүүхэд байсан гээч. 

- Мэдээж Ш.Гантулга хавтаст хэрэгтэй танилцсан байх?

- Эрдэнэбилэгийн өмнөх хэрэг, сүүлийн хэргийн нийлүүлсэн учраас дүү маань бас танилцах шаардлагатай болсон. Тэгээд Эрдэнэбилэгийн үйлдсэн хэргийг уншаад дүү маань уйлсан гэсэн. Минйи дүү бол зөвхөн танхайн хэргээр шүүгдэж байгаа шүү дээ. Мэдээж эцэг эхээ алдсан хүнд тийм аймшигт хэргийн талаар унших хүнд туссан байх. 

- Эцэг эх нь хэзээ нас барсан юм бэ? 

- Хүн сэтгэл санаагаар унахаар маш хурдан явдаг юм байна. Давж заалдах шатны шүүхээс Гантулгад 20 жилийн ял онооход ээж нь шоконд орж, эмнэлэгт ухаангүй зургаан хоног байж байгаад нас барсан. Тэгээд хүүгээ хүлээгээд байгаа юм болов уу гээд хуулийн байгууллагаас зөвшөөрөл хүсэхэд уулзуулаагүй. Түүнээс жилийн дараа аав нь бас сэтгэл санаагаар унаад нас барсан. Харин Гантулга аавыгаа моорогт байхад байцаагчтайгаа ирж, салах ёс гүйцэтгэсэн. Гэтэл энэ сарын 16-нд өвөө нас барчихлаа. Энэ айл голомтоороо сүйрсэн. Одоо 1992 оны ганц дүү нь л үлдсэн. Тэр нь “Эрдэм-Оюу” дээд сургуульд сурдаг. Миний дүү ямар гайгаар Б.Эрдэнэбилэг гэгч хүнтэй таарчихваа. Ёстой азгүй хүүхэд. 

- Талийгаачийн ээжтэй уулзсан уу. Юу гэж байх юм? 

- Нэг удаа уулзаж, сайхан ярилцсан. Мэдээж тэр хүнд ч гэсэн хүүхдээ алдчихсан болохоор хэцүү байгаа. Гэхдээ тэр эмэгтэй “Би Гантулгад гомдолгүй. Тэр тухайгаа байцаагчид нь ч хэлсэн. Эрдэнэбилэгт л гомдолтой байгаа” гэж хэлж байсан. 

- Өнөөдөр шүүх хуралд Б.Эрдэнэбилэгийн талаас хүмүүс ирээгүй байх шиг байна. Та ер нь уулзаж байсан уу? 

- Өмнө нь нэг удаа шүүх хуралд таарч байсан. Бас нэг ядруухан эмэгтэй байдаг юм. Хэвлэлээр цацагдаад байгаа шиг баян, цатглан юм байхгүй. Оршуулгын зардал ч өгч чадахааргүй хэцүүхэн амьдралтай гэсэн. 
Б.Чимэг



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.55.191.37)
    çàëóóñàà áîëãîîìæã¿é õèéñýí íýã ¿éëäýë èéì þìàíä õ¿ðãýæ áàéíà ø¿¿ èéì ÿâäàë õýíä ÷ òîõèîëäîæ áîëíî àðõèíààñ õîë áàéæ íàéç íºõ人 çºâ ñîíãîæ áàéãààðàé
    2011 оны 12 сарын 02 | Хариулах
  • vnen (122.201.17.6)
    ymar ch hetsvv um be de
    2011 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.158)
    muuu adguusiig tsaaazaarawaach iim ymnuud dawarch bnaaaaaaa
    2011 оны 11 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    7 цаг 42 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    7 цаг 46 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    7 цаг 50 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    7 цаг 53 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК