Маргааш 2011.12.01-ний өдөр. Энэ өдөр дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг нэгддэг билээ. Энэхүү өдрийг угтан МУИС-ийн оюутны холбоо, оюутан конгресс ЭМШУИС-ийн оюутны холбоотой хамтран хичээлийн бүх байрууд дээр үнэ төлбөргүйгээр ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ авахаар болжээ. Шинжилгээний сорьцыг МУИС-ийн оюутны зөвлөлийн өрөөнд авах тул нийт оюутан залуусыг маш идэвхитэй оролцож, чөлөөтэй хамрагдахыг уриалсан байна.
Т.Хулан