Өчигдөр 19.00 цагийн орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар багийн нутаг “Цацын булан” гэдэг газар, Сэлэнгэ мөрнөөр гарч явсан УНН-7070 улсын дугаартай “Ланд круйзер-200” маркийн автомашин гол руу цөмрөн оржээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах ангийн нэг машинтай найман албан хаагч ослын газар очиход осолдсон машин голын эргээс 10 метрийн зайд урд хоёр дугуйн хэсгээрээ цөмөрч орсон байсныг шөнийн 02.30 цагт татаж гаргасан байна. Хэргийн талаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажилтан Б.Одгэрэлээс тодруулахад “Аврах ажиллагаа амжилттай явсан. Зорчигчид машинаас аюулгүй гарцгаасан. Нэг их хохиролгүй гарсан. Нэг талдаа 90 гаруй км зам туулж шөнийн 01.15 цагт очоод 02.30 цагт уснаас татаж гаргасан. Манай аврах бүлэг шуурхай ажиллаж чадсан” гэсэн мэдээлэл өглөө.
Б.Чимэг