Өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан болж, 13 асуудал хэлэлцжээ. Тус хуралдаанаас Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, Т.Батжаргал, М.Эрдэнэ-Очир нарыг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр, А.Бямбажавыг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчээр, Д.Ренчинхоролыг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчээр, Д.Мөнгөнтуулыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчээр тус тус томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргасан байна. Мөн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Т.Баясгаланг Дорноговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн, С.Оюунцэцэгийг Орхон аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас, өөрөө хүсэлт гаргасан тул Т.Баасанжаргалыг Завхан аймаг дахь сум дундын хоёр дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ. Түүнчлэн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалтнуудын ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталж, зарим шүүгчид зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлэн олгох тухай асуудлыг шийдвэрлэсэн аж.
Б.Чимэг