Баянгол дүүргийн гуравдугаар хорооноос осгож амиа алдсан хүний цогцос олджээ. Хэргийг шалгахад тус хороонд оршин суух 62 настай А архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гудамжинд осгож нас барсан байна. Хүйтний эрч чангарч байгаа сүүлийн өдрүүдэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хоногт 1-2 хүн осгож амиа алдаж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Чимэг